Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Өмнө нь байгуулсан ЗГ-ын бүтцийг ӨӨРЧЛӨХГҮЙ гэдгээ нэр дэвшигч У.Хүрэлсүх хэлсэн"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Бага хурал есдүгээр сарын 25-нд болсон. Уг хурлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдыг 10 дугаар сарын 7-ны дотор томилно 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын ээлжит IX Бага хурал есдүгээр сарын 25-нд 16 цагийн турш хуралдсан. Уг хурлаар МАН-ын даргын илтгэл болон ерөнхийлөгчийн сонгуулийн дүгнэлт, Их хурлын тов зэргийг хэлэлцэж Ерөнхий сайдад нэр дэвших хүнийг тодрууллаа.

Намын Их хурал 1,309 төлөөлөгчтэйгөөр хуралдахаар боллоо. Улаанбаатар хотоос 18 хувь, хөдөө орон нутгаас 82 хувь нь оролцоно. 

Бага хурлын 294 төлөөлөгчөөс Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд 63.9 Ө.Энхтүвшинд 34.1, Н.Энхболдод 1.7 хүн тус тус санал өгсөн. Эхний санал хураалтаар дийлэнх олонхын санал авсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон.

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч өөрийн саналаа тав хоногийн дотор өгч, дараа нь УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх журамтай.

Ерөнхий сайдыг албан ёсоор 10 дугаар сарын 07-ны дотор томилно. 10 Бага хурлын гишүүн төрийн албанд шилжиж байгаатай богдуулан бага хурлын гишүүнээс чөлөөлөхөөр болсон. МАН-ын бага хурал дотоод ардчилалтай болсон.

Төрийн албан хаагчдын цалинг төсөвтэйгөө уялдуулан нэмнэ гэж ярьж байгаа

Төрийн албан хаагчдын цалинг төсөвтэйгөө уялдуулан нэмнэ гэж ярьж байгаа.

У.Хүрэлсүх нэр дэвшигч 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарна. Шударга ёс, хариуцлагыг баримталж ажиллахаа ч илэрхийлсэн байгаа. 

Өмнө нь байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ нэр дэвшигч У.Хүрэлсүх хэлсэн. Дан болон давхар дээлтэй сайд гэдэг асуудлыг их ярьж байгаа. Ард түмнийхээ хүсэлд нийцүүлсэн бүтэц томилгоог хийнэ. 

Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа гурван хүн гурвуулаа он гараад төлөх бондын эргэн төлөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн. 
Энэ бондыг богино хугацаанд төлөх арга барилыг Сангийн яам боловсруулсан. Үүн дээр нэмээд нарийвчилсан саналыг боловсруулна. 

Дарга нар хоорондоо ярьж тохиролцоод хэсэг бүлэг хүмүүсийг сайд болгох асуудал байхгүй

 Хэн нэгнийг дараагийн сайд болгох талаар яриа хэлэлцээ хийгдээгүй. Дарга нар хоорондоо ярьж тохиролцоод хэсэг бүлэг хүмүүсийг сайд болгох асуудал байхгүй. 

Дэд сайдын асуудлыг намын Удирдах зөвлөл дээр хэлэлцэнэ. Тогтвортой байдлын тухайд МАН-ын УЗ, Бага хурал дээр намын дарга тогтвортой байдлыг хангаж ажиллах талаар ярьсан байгаа. Тогтвортой байдал нэрийн дор хэн нэгнийг халхавчлах ёсгүй. 

Офшорын асуудал намын бодлогын асуудал болоод шийдэгдээд явж байгаа. Прокуророос 60 тэрбумын асуудлыг хэрэгсэхгүй болгосон талаар мэдэгдсэн. 
11 сард болох намын Их хурал дээр намын даргын асуудал хөндөгдөнө.

Намын даргад хэдэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Намын Их хурлаар дүрмээ шинэчилсний дараа Ерөнхий сайд намын дарга байх эсэх нь тодорхой болно" гэлээ.