ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: 2018 оны нэгдүгээр сараас ТЭТГЭВЭР НЭМЭХ шийдвэр гаргалаа

ikon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны хурлын танхимд өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Сайд Н.Номтойбаяр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл өгч байна.  2016 онд хямралтай маш хүнд Засгийн газрыг хүлээн авсан. Ерөнхий сайд Засгийг удирдаж эхэлснээр сайн үр дүнгүүд гарч эхэлсэн.

Өнгөрсөн Даваа гарагийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдсан. Хуралдааны үндсэн дээр 2018 оны нэгдүгээр сар гэхэд тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. 

Гэхдээ тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг бага хувиар нэмэх зарчмыг баримтална.

Хоёрдугаарт, цалин нэмэх асуудал чухлаар тавигдаж байгаа. 2013 оноос хойш цалин нэмэгдээгүй, цалин тэтгэврийн худалдан авах чадамж үнэхээр бага байгаа.

Хүн амын орлогын 86 хувийг бүрдүүлж байгаа тэтгэвэр тэтгэмж, цалинг нэмж эдийн засагт ногоон гэрэл асахын хэрээр төсвийн алдагдлаа нөхөх, тооцоолсноор тэтгэврийг ямартай ч нэмэх шийдвэр гаргаж байгаа юм.

Хэд орчим төгрөгийг тэтгэвэр нэмэхэд тавих вэ гэдэг асуудал бол чухал. Урьдчилсан байдлаар дунджаар 150 орчим тэрбум тэтгэврийг дээр хэлсэн зарчмаар нэмэгдүүлнэ.

Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдийн тоо 186,100 байна. Харин Монгол Улсын хүн ам 3.1 сая байна.

Тэгэхээр бид цалин нэмнэ гэхээс илүүтэйгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын Үндэсний хорооны төлөвлөгөөт ажлын хүрээнд 3.1 сая иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхэд хэчнээн төрийн албан хаагч байх ёстой юм бэ гэдэг тооцоо судалгааг гаргана. Өнгөрсөн 27 жилийн турш энэ тооцоо алдагдсан.

Тэгэхээр төр ямар ажлыг хийх вэ, ямар ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх вэ гэдгийг судалж үзэж байж, цалин нэмж худалдан авах чадварыг дээшлүүлнэ.

Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө нэмэх боломж байхгүй. Гэхдээ бид цалинг нэмэх талын бодлогыг баримталж ажиллах болно.

Төрийн албан хаагчдыг цомхотгон, чадавхжуулж цалинг нэмнэ
 
Гэрэл зургийг mpa.mn

Судалгаагаар манай яам, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг шийдвэр гарган, төрийн албан хаагчдыг цомхотгон, чадавхжуулж цалинг нэмэгдүүлэх юм. 

Хэчнээн төрийн албан хаагч хасагдах вэ гэдгийг ХНХЯ, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан энэ долоо хоногтоо багтан Ажлын хэсэг байгуулж, судалгааг хийнэ. 

Мөн цалингийн тогтолцооны асуудал бий, хүн хэдий чинээ хөдөлмөрийн бүтээмжтэй байна тэр хэрээрээ урамшуулал тооцогддог байх судалгааны ажлыг БСШУСЯ, ЭМЯ-тай хамтран эхлүүлсэн.

150 тэрбум төгрөгөөр тэтгэврийг нэмэгдүүлнэ. Судалгааны хэсгийнхэн буюу яамны зүгээс 600,00 айлын амжиргааны түвшний судалгааг хийж, үзүүлэлтүүдийг гаргаж дууссан. 

Энэ бүх тооцооллын үндсэн дээр хэдэн хэдэн ангилалаар шугам татана.

Дараа нь хэчнээн ахмадын тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх талаар тодорхой мэдээлэл гарна. Энэ бүхний боломжийг урьдчилсан байдлаар 150 тэрбум төгрөг гэж харж байгаа.

Үүнийг шийдвэрлэх үйл явц маш тодорхой. Тун удахгүй Засгийн газар 2018 оны төсвийг хэлэлцэнэ. Засгийн газар УИХ-д ямартай ч 2018 онд тэтгэвэр нэмэгдүүлэх байдлаар төсвийг өргөн барина.

Гэхдээ энэ зөвхөн УИХ, Засгийн газар, Байнгын хороо дангаар шийддэг асуудал биш. Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын зөвшил буюу Үндэсний хорооны байр суурь саналыг харгалзаж шийдвэрлэдэг зохицуулалттай" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
48
Зураг
ТЭНЭГЛЭЛ
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
7
Зураг
ГАЙХМААР
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
63 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.24.52] 2018/1/4
Тэтгэвэр өндөр тогтоолгочихоод, бага цалинтай хүмүүстэй барьцаад байдаг буруу зөнөсөн шуналтай эмээ өвөө нар больцгоо!
0 | 0 Хариулах
Төрийн албан хаагч [183.177.98.114] 2018/1/3
Төрийн албыг цомхон болгох нь зүйтэй.Ялангуяа орлогч болон дэд дарга энэ тэр гэсэн ажил үүрэг нь давхардсан албан тушаалуудыг яаралтай байхгүй болгох хэрэгтэй
0 | 1 Хариулах
Зочин [202.179.24.35] 2017/12/19
тэтгэврийг ижил хувиар нэмэх нь зөв.
1 | 0 Хариулах
Зочин [202.70.34.244] 2017/6/19
Өөдрөг байлдаа. Юм бүхнийг муугаар бодох. нэмэх шийдвэрийг нь дэмжээд, шаардах эрхээ баталгаажуулаад авалдаа. Харин ч аль болох иргэд рүү хандсан бодлого явуулж байгаа яамыг магтаж дэмжээд сайн шийдвэр гаргуулах хэрэгтэй гэж бодож байна.
0 | 0 Хариулах
zochin [59.23.171.196] 2017/6/18
сонгуулийн шоу. эдийн засаг хүндрэлтэй байхад яаж яаж. авсан зээлээрээ юу. болиоп өг. харин та олон тэрбумын өрөө улсдаа хүүтэй нь төл. таны өрийг улс төлөх учиргүй ээ.
0 | 0 Хариулах
zochin [66.181.187.82] 2017/6/16
Ulsad nasaaraa vnencheer ajillasan hvmvvsiin tetgeweriig bagaar nemne gj yu gsen vg nemwel adilhan tegsh erthtei nemeh heregtei ingj alagchlin vzeh shaardlaga bn uu
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.225] 2017/6/16
тэтгэвэр нэмэхдээ их авдагт нь бага хувь, бага авдаг нь их хувьтай нэмнэ гээд тэнэг юм яриад байх юмаа. Наад бага тэтгэвэр авдаг улс дунд чинь залуу насандаа огт ажил хийж байгаагүй хийсэнч цоохон хэдэн жил ажиллаад хувь тэнцүүлсэнч юмуу аль эсвэл тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг хүмүүс л байгаадаа.Харин өндөр тэтгэвэр авдаг хэсэг нь тэднээс хэд дахин их мөнгийг нийгмийн даатгалд төлсөн байгаа.Тэгсэн байхад зөрүү арилгах гэсэн тэнэг юм хийх гээд байх юм.Их ажилласан нь их идэж бага ажилласан нь бага иднэ.... гээд үлгэрт хүртэл гардаг даа.
5 | 0 Хариулах
иргэн [202.21.106.168] 2017/6/15
Төрийн албанд хамгийн их хэрэггүй орон тоо нэмж байгаа нь МАН-ий засгийн нөхөд шүү дээ мэдээж 60 тэрбумыг босгох гэж мөнгө авсан хүмүүсээ халахгүй, өмнө нь байсан хүмүүсийг л халах байхдаа хөөрхий
1 | 0 Хариулах
1111 [202.21.113.58] 2017/6/15
Naaduul chine hudlaa shu songuuli bolhoor ingej baigaa ym ard tumen mine hereggui ymand huurtav songuuliin daraa tsomhotgol yrina tertee tergui tiim shiidvertei baigaa ulsuud priusnii tatvariig haral da songuuli duusahaar 7 sarin 1 geed nemne gej baigaa bizd
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.106] 2017/6/15
Turiin alban haagchidaas tsomhotgohiin orond heregtei hereggvi olon yamuud bolon said darga naraa tsomhotgoh heregtei shd.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.64] 2017/6/15
М.Энхболдоо хоролчихлоо доо.
0 | 0 Хариулах
40К-н [хориотой үг] [202.131.235.198] 2017/6/15
сонгууль гээд ийм шийдвэр гаргаж байгаа бол жил бүр сонгууль шаая манайхаан
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.27] 2017/6/15
Та нар тэтгэвэр ,цалин нэмэх юм бол цаг тухайд нь зарлаж байл даа. Цаг нь болоогүй байхад нэмнэ гэж хэдэн сар жилийн өмнө зарлачихаад тэр хооронд худалдаачид хаашдаа цалин тэтгэвэр нэмэгдэх юм гээд юмныхаа үнийг өсгөчихдөг. Энхболдын ЗҮ-н үед цалин тэтгэвэр нэмнэ гэж бараг жилийн өмнө зкахрлаад түүнээс болж бүх юмны үнэ өсөж цалин тэтгэвэр нэмсэний ашиг гараагүй шүү. Ингэж урьдчилж хуцдагаа болилдоо
3 | 0 Хариулах
зочин [182.160.2.146] 2017/6/15
хэрэвээ тэгэвэр их багын ялгаагүй байлгах гээд байгаа юм бол тэтгэвэр тогтоох гэж цаг зав жил тоолох хэрэггүй биз дээ сайдаа, та үйлчлэгчтэйгээ адилхан цалин авхад л тэтгэвэрт гархад чинь үйлчлэгч та 2 ялгаваргүй адилхан тэтгэвэр авна биз дээ, аливааг эрэгцүүлэн байж зөв шийдвэр гаргаж байгаасай
4 | 0 Хариулах
Зочин [202.9.43.33] 2017/6/15
Zov shuu tegshitgeb yum bol bugd sdil tzalintai ajilladag boloh heregtei
0 | 0 Хариулах
zochin [66.181.160.10] 2018/1/9
ene zoruu arilgana gj yu yriad bgn bee
0 | 0 Хариулах
Зочин [182.160.2.146] 2017/6/15
Үндсэн хуулинд ялгаварлан гадуурхахгүй гэчихээд л тэтгэвэр нэмэх болохоор л их бага нэмнэ гэдэгчин хуулиндаа нийцэхгүй л байна даа хүнд хүчир хөдөлмөр хийж байсан хүмүүс өндөр л тогтоогдсон байгаа, мэргэжилгүй туслах ажил хийж байсан нь бага л байгаа үүнийг зөв үнэлж шудрагаар жигд тогтоох нь зөв шүү,ялгаварлан гадуурхаж байдагаа болих хэрэгтэй
3 | 0 Хариулах
dan [103.26.193.78] 2017/6/15
yalgavlah n zuv, sayaas dees- 230, 000 tug iin hoorond ikh yalgaa baigaa biz?
1 | 0 Хариулах
Zochin [66.181.191.87] 2017/6/15
Yasan valyutiin sang huurchihna gej bodoj bgaa yum uu.ariig chi uuruu daahuu
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2017/6/14
Олон юм ярилгүй саналаа гараар тоол тэгээд л Энхболд чинь ялна
2 | 0 Хариулах
ahmad nastan [202.9.43.29] 2017/6/14
Songuulin piar bnashde Haa bsn 19 oni yumig zaaval odoo yariad
1 | 1 Хариулах
Ард [27.123.212.129] 2017/6/14
Тэтгэвэрийн хуулиндаа өөрчлөлт оруулаачээ.Нэг жил ажиллавал 10 хувь нэмнэ гэсэн хатуу заалтнаас чинь болоод 10 сар ажиллахад 2 сар дутуу байна гэх юм. Энэ 10 сард чинь цалингаасаа НД төлж байсан, хохироод үлдээ. Ядаж ажилласан сараар нь цөөн хувь нэмж болдоггүй юм уу?
0 | 0 Хариулах
зочин [207.237.213.83] 2017/6/14
Монголчуудыг доромжлох юм даа 20000 төгрөгөөр тэтгэвэр нэмдэг тэрнийгээ бас ялгавартай гэчихжээ.Бид дэндүү номой дорой байна.Энэ луйварчидтай хатуу тэмцэх цаг иржээ.Одоо хууртагдахаа больё
1 | 0 Хариулах
Баяка [203.91.115.45] 2017/6/14
Тэтгэврийн насыг 65 болгож, хүүхдийн мөнгө хасчихаад битгий хуцаа чи. Маргаашийн өөхнөөс, өнөөдрийн уушиг дээрээ.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.24.162] 2017/6/14
юу төлсөн тэрийгээ л авах ёстой баймаар юм. тэгвэл ндш анхнаасаа бас адилхан төлмөөр бна шд
7 | 0 Хариулах
зочин [66.181.188.219] 2017/6/14
Тэтгэвэр өндөр авч бгаа нөхдүүд бол нэмэх шаардлага алгаа.доод тэтгнвэр 500мянга болго.өргөн хэрэглээ бараа үйлчилгээний үнэ тариф нэмэгдсэн. одоо өндөр тэтгэвэр авч бгаа нөхдүүд хангалттай хүрч бгаа тэгээд миеэ мэлгэрийн бөгсийг долоож яваа урлаг соёл спортын алдарт гавъяатнууд шүү. Жинхэнэ бага тэтгэвэр халамж авдаг хүмүүс маань миеэ мэлгэрийг дэмжиж гүйхгүй бгаа.иймд бага тэтгэвэртэй ард түмэн тооны хувьд тэднээс давуу. гэсэнч миеэг дэмжих бодол байхгүй. ард түмэн дахин хууртагдахгүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.204] 2017/6/14
Хэн илүү татвар төлсөн нь илүү тэтгэвэр авах ёстой! Гэтэл дээд хэмжээг нь 190.000 төгрөгөөр тооцож, өчнөөн илүү татвар төлөөд байхад тайрч, хасч тэтгэвэр тогтоодог шүү дээ. Одоо тэгээд нэмэх болохоор бага хувиар нь нэмнэ гэнэ! Шударга бай л даа! Эсвэл бүгд 200.000 төгрөгнөөс илүү цалиндаа татвар төлөхөө больцгооё!
6 | 0 Хариулах
zochin [139.5.217.83] 2017/6/14
Засаг солигдонгуутаа төрд ажилладаг ажилтануудаа ажлаас нь халахыг нь халаад өөрчлөхийгнь өөрчлөөд бужигнуулдаг Үүнийгээ төсөвөө хэмнэлээ гэж рекламддаг.Ажлаас бор зүрхээрээ яваа танил талгүй эсвэл дарга нарыг дагаад гүйдэггүй залуус нь өртдөг.Хэсэг хугацааны дараа өөрсдийн хүмүүсээ авчихсан байдаг ньүнэн шүү.Иргэдийн бичсэн зүйлсийг эрхэм түшээд уншиж үздэг үү.Уншдаг бол залуу сайд та тал талаас нь бодож ажилдаа тусгаж аваарай.Тэтгэвэрийг нэмэхдээ өндөр тэтгэвэртэйг нь бага хувиар,бага тэтвэртэйг өндөр хувиар нэмнэ гэж ямар шудрага бус юм ярина вэ.Нийгмийн бага орлоготой нэгнийг халамж энэ тэрээрээ өөд нь татахыг бод.Харин нь тэтгэвэр бол хүн амьдралдаа хир хөдөлмөрлөж ямар ажил эрхлэж хэдий хэмжээний цалин авч явсны тольшүү.Үүнийг нь хөгширсөн хойно нь тэгштгээд байвал шударга бус зүйл.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.42.5] 2017/6/14
Manaih shig yaduu ediin zasag ni togtvorgui baylagtai murtluu yaduu archaagui tur ulsad Tetgever tetgemjiig nemeh hereggui tertee tergui hun amiin dundaj naslalt hed bilee tetgevriin nasiig nemeed tetgevriin hemjeeg nemsench avhaasa umnu ni majiine hudlaa hun huursan um hiihee boli songuulin nvd huursan show. Orond ni turiin alban haagchdiinha toog buuruul 1hunii ajiliig 3hun hiij bna er ni turiin alban haagchdiig medleg bolovsrol ur chadvariig ni ahij shalgaval sain bna shavar haasan ajilaa hiidgui udaan mash olon jil ajiltsan nuhduud zunduu bna zaluu ueiihende bolomj olgo chadahgui bol zaigaa tavih heregtei hotoor dvvren ajilgui zaluuchud bna
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.230] 2017/6/14
НД тухай хууль, НД сангаас тэтгэвэр тогтоон олгох тухай хуулийнхаа дагуу жил болгон индексжүүлж нэмэгдүүлэх хууль байдаг тэр хууль одоо хүчинтэй биз дээ!! Хууль байсаар байтал багыг нь их, ихийг нь бага нэмнэ гэдэг чинь дэндүү муухай харагдуулж байна.Бид ернө ямар хүмүүсээр удирдуулаад байна гэж эргэлзэж байна шүү!
4 | 0 Хариулах
Сумбуу [202.9.43.99] 2017/6/14
Одоогийн өндөр тэтгэвэр авагсад уурхайчин, тээвэрчин, дарга нар байгсад л байх.Дарга байсан хүмүүсийг бага нэм тэд цагаан гартнууд
0 | 3 Хариулах
150 terbum! [103.26.193.195] 2017/6/14
Tetgeveriinhen terbumtan bolohnee.
0 | 0 Хариулах
Бумаа [202.9.43.99] 2017/6/14
Горьд. Сонгуулийн шоу
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.86] 2017/6/14
нэмбэл бүгдэд нь яг ижил хэмжээний мөнгөөр нэмэх хэрэгтэй. Тэдэн хувь , энэ тэр гэх хэрэггүй
5 | 0 Хариулах
Зочин [202.9.43.99] 2017/6/14
Яагаад
0 | 0 Хариулах
Tsoomoo [202.21.113.86] 2017/6/14
Niigmiin daatgal iluu tolson uym
2 | 0 Хариулах
өндөр настан [202.179.26.69] 2017/6/14
Энэ одоо болиочээ. Өндөр, бага тэтгэвэр гэдгийн зааг ялгаа интервал нь хэд юм? ер нь өндөр төлж байсан иргэд хохироод л байгаа шүү. Одоо яадгийн НД хамгийн багаар тал. Төр засаг өндөрөөр өсгөчихнө гэж рекламддаг юмуу яадаг юм. Эсвэл өндөр төлж байсан зөрүүгээ авъяа.
5 | 0 Хариулах
Зочин [203.173.9.159] 2017/6/15
Ер НД аа өндөр төлхөө болих нь зөв юм шиг бна илүү төлж бгаа мөнгөө хадгаламж нээсэн л зөв юм шиг бна
2 | 0 Хариулах
Зочин [124.158.112.89] 2017/6/14
ard tumen bidniig teneg gej boddog yum baih daa
1 | 0 Хариулах
Бямбасүрэн [103.57.92.251] 2017/6/14
Нэг хэсгийн цомхтгож нөгөө хэсгийнхний цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ зүгээр л сонгууль ийн тэр тусмаа Энхболдын шоу биш гэж үү?:confused:
2 | 0 Хариулах
Зочин [76.170.43.208] 2017/6/14
Shou mun Enkhboldiig bitgii songoorooi busad ni hen ch bsan yah uu
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.113] 2017/6/14
Үнэн л байгаасай. Сонгуулийн шоу хийж байж магад. Яагаад өмнө нь болоогүй юм ? Яагаад сонгуулийн дараа хэлж болоогүй юм .
2 | 0 Хариулах
Зочин [76.170.43.208] 2017/6/14
Songuuliin shou iim baliaar sanaatai no shnuud bhgvi yu songuuli duhuj irenguut tetgber nemne geh shig [хориотой үг]
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.139] 2017/6/14
Бодитой байсан дээрээ. Эдийн засгаа /төсөл хөтөлбөрүүд өгөөжөө өгөөд/ сэргээд ирсэн цагт цалин, тэтгэвэр нэмэхэд асуудалгүй бизээ
0 | 0 Хариулах
Shudraga baigaach ee [202.70.46.219] 2017/6/14
Ene yu ug ym be? Ih tatvar tulsun humuusiig baga nemj baga tatvar tuksun ni ih nemne gej shudraga zuil uu???? 'Гэхдээрийг нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг бага хувиар нэмэх'
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.38] 2017/6/14
Цагаа мөн оловоо? Одоо юмны үнэ өсөхөөр ард түмэн улам л хэцүү болно. Тэнэг МАНгарууд
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.161] 2017/6/14
Тэтгэвэрийг нэг сайд нэмчихдэг юм уу? Ард түмнээ мөнч доромжлох юм даа. УИХ л нэмнэ шүү дээ.
5 | 0 Хариулах
Зочин [103.50.207.150] 2017/6/14
Үхсэн [хориотой үг]. Ингэж төр, ард түмнийг хуурч амьдарч яана бэ. Ийм Улс орон байх хэрэг байна уу.
3 | 0 Хариулах
Бобо [202.9.41.35] 2017/6/14
Өчигдөр Дарваан хар нисэхийн тийз хямдарна гэж бүлтэрсэн өнөөдөр хүчин хар цалин нэмэнэ гэж чаажын эд нар муу миеэгээ янаглан хоролж байндаа
6 | 1 Хариулах
Зочин [58.18.119.78] 2017/6/14
Оо за 2019н он дахин улиран сонгогдохнээ хэхэ тэр болтол шатахуун,хунс болон ерген хэрэглээний унэ ханш,гэрэл цахилгааны унэ нэмэгдэхгуй гэсэн баталгаа угуйн тодорхой бусээ чангалсан ард иргэд елбен зелбен амьдарцгаа гэж байгаан байна.
1 | 0 Хариулах
зочин [49.0.160.27] 2017/6/14
хэдэн бутархай мөнгө нэмэх гэж бөөн сүр болох юм дагаад барааны үнэ нь өсдөг биз дээ Сонгуулиар ийм мэдээ гарахаар настангуудын саналыг авна гэж тактик хэрэглэж байна миний толинд Баттулга ерөнхийлөгчийн тангараг өргөж байгаа нь харагдлаа кк,
3 | 0 Хариулах
Зочин [202.70.33.242] 2017/6/14
Сонгууль дөхөж санал авах нэг хэлбэр. Төрийн албан хаагчийн тоог цөөрүүлж цомхотгож цалинг нэмэх ямар шаардлага байна. Цалин нэмэх сургаар хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Ажилгүйдэл бий болж ядуурал нэмэгдэнэ бас банкны чанаргүй зээлүүд нэмэгдэнэ. Одоо төрийн албанд хэн хэдэн төгрөгийн цалин авдагийг мэдэх хүн цөөн шүү. Нэг дүүргийн хэлтсийн дарга албаны даргын, мэргэжилтэн нь хэлтсийн даргын цалин, нэмэгдлүүдийг ямар шинэ санаа санаачлага гаргахгүй байж аваад сууж байна. Ажлын цагаар гадуур ажилтай гээд гэртээ очоод ач зээгээ хараад алга болчихдог байгаа нэг нь компьютер тоглоод суудаг гарууд цаагуур чинь зөндөө байна.
5 | 0 Хариулах
Зочин [202.70.33.242] 2017/6/14
Бас тэгээд нийгмийн асуудлуудаа 10, 10 саяар шийдүүлчихээд татвар төлөгч нарын мөнгийг зүгээр л идээд сууж байна. Одоо энэ үйлдэлээ зогсоогоосой билээ дээ.
0 | 0 Хариулах
sdfsdfds [202.246.252.97] 2017/6/14
6/26 hurtel mongonii amlaltaar boroo ornoo!!!
4 | 0 Хариулах
Зочин [66.181.189.146] 2017/6/14
Пөөх за за эргэлт буцалтгүй Энхболдын төлөө саналаа өгнө.
0 | 0 Хариулах
ХАН [202.21.102.178] 2017/6/14
Энхболд гарахгүй бол тэтгэвэр нэмэхгүй байхаа яанаа. Сонгохоос
1 | 1 Хариулах
зочлогч [111.8.8.49] 2017/6/14
Зиа нөгөө олж ирсэн хэдэн төгрөгөө ингээд үрээд дуусдаг байжээ. Ганц үйлдвэр барьчаач дээ. Цалин мөнгө нэмсэнээс илүү улсын гэх тодотголтой үйлдвэр хэрэгтэй байна ш дээ. Сдакуудаа. Ажилгүй иргэдээ ажил хийлгэ л дээ. Гадаадад болохоор боол лугаа ажиллаад байдаг. Орон гэртээ байж улс орондоо ажил хиймээр байна ш дээ.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.179.48] 2017/6/14
Тэнэгээ соц нийгэмд л улсын үйлдвэр байх бол уу даа энэ фашист хөрөнгөтөн нийгэмд улсын үйлдвэр байгуулах ямарч боломж байхгүй
0 | 0 Хариулах
зочлогч [123.147.246.113] 2017/6/15
Миний хүү улсад өөрийн гэсэн үйлдвэр улсын гэх тодотголтой мөнгөнтий эх үүсвэрүүд чинь олон байж гэмээн улс эх орон чинь иргэдээс авах татвараасаа илүү орлоготой болохын бишүү. Ац минь сонсож бай соц нийгэм энэ тэр гэж шүүмжлэх гэсний хэрэгггүй, ардчилал гэж хуцаад бүх зүйл ард иргэдийнх, бид хувьдаа газар өмчлөх эрхтэй, бизнес үйл ажиллагааг хувиараа явуулах боломжтой гэж хуцсан одоо хэн баян бна хараарай.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.120] 2017/6/14
Сонгууль болж байхад ийм зүйл ярих нь шоу л гэж ойлго ... Улаан цагаандаа гарчээ
1 | 0 Хариулах
Зочин [36.12.25.127] 2017/6/14
Тэтгэвэр авдаг хүмүүсийн саналыг ч хуй авлаа даа Энхболд
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.53] 2017/6/14
НЭГМӨСӨН "2029 ОН ГЭХЭД БАТАЛГААТАЙ НЭМЦЭН БАЙНА ТЭР БОЛТОЛ ИНГЭЭД ЯВЖ БАЙ" ГЭЭД ХЭЛЧИХЭЭЧ
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.119] 2017/6/15
Тэтгэвэр нэмэх нь зөв шүү дээ. Харин тэтгэврийн насыг нэмэхгүй байх хэрэгтэй шүү дээ.
0 | 0 Хариулах