2016 оны 4 сарын 22
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бельгийн Вангийн Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнтэй 2015 онд байгуулсан Монгол Улсаас гарал үүсэлтэй, хууль бусаар хилээр гарсан нь нотлогдсон геологи, палеонтологи, биологийн өвийг Монгол Улсад буцаахад талууд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд манай улсаас хууль бусаар гарч Японд зарагдан улмаар Европт хувийн цуглуулагчийн гар дээр очсон байсан Завролофын зулзага эх орондоо эргэн ирлээ.