Уншиж байна ...

Украины парламент шоронгийн ялтнуудыг цэрэгт элсүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Шоронгийн зарим ялтнуудыг цэрэгт элсүүлэхийг зөвшөөрсөн хуулийн төслийг Украины парламент өчигдөр дэмжжээ.

Оросын талын ижил арга хэмжээг шүүмжилдэг байсан Киевийн эрх баригчид байр сууриа эрс өөрчилсөн нь Украины арми фронтын шугам дээр хүн хүчний хомсдолд орсонтой холбоотой бололтой.

Хуулийн төслийг одоо Дээд Радын дарга болон ерөнхийлөгч Володимир Зеленский баталснаар хүчин төгөлдөр болно.

Шоронгийн хоригдлуудыг цэрэгт татах үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдах юм байна.

Мөн бүх хоригдлыг хамруулахгүй, үйлдсэн гэмт хэргийн төрлөөр нь ялгах гэнэ.

Тухайлбал хүчин, хоёроос дээш хүний амь хөнөөсөн хэрэг, томоохон авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн ялтнууд үүнд хамрагдахгүй юм байна.

Бас ялын хугацаа нь дуусахад гурван жилээс бага хугацаа үлдсэн хоригдлуудыг сайн дурын үндсэн дээр цэрэгт татахаар хуулийн төсөлд тусгажээ.

ОХУ-ын эрх баригчид Украинд дайн өдөөсөн эхний өдрөөсөө шоронгийн хоригдлуудыг фронт руу илгээж эхэлсэн юм. Ингэхдээ зургаан сар алба хаагаад ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдах нөхцөл санал болгож байжээ.

Саяхан Украины эрх баригчид цэргийн алба хаах насны босгыг 27-оос 25 болгон бууруулсан юм. Мөн цэргийн албанаас зугтах явдлын эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж байв.

 

Эх сурвалж: AFP