2020 оны 8 сарын 26
Төрийн банкны Биллингийн үйлчилгээ нь харилцагчийг банканд ирэлгүйгээр хэрэглээний төлбөрөө компьютер, гар утас, АТМ-ыг ашиглан хялбар төлөх боломжийг олгодог үйлчилгээ юм. Өмнө нь зөвхөн Төрийн банкны харилцагчид тус үйлчилгээг ашиглах боломжтой байсан бол одоо бүх банкны харилцагч QR код уншуулан хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой болжээ.