Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: УИХ жамаараа 4.3% буурсан зээлийн хүүгийн эсрэг 3.8% бууруулах ЦОО ШИНЭ СТРАТЕГИ баталлаа

Ч.Болортуяа
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2020.06.30/

УИХ-аас Зээлийн хүүг бууруулах стратегийг өнөөдөр баталлаа.

Тус стратегийг санаачилсан гишүүд 2023 оны арванхоёрдугаар сар гэхэд зээлийн хүү сарын 1% буюу жилийн 12% болно гэж мэдэгдсэн тухай бид дамжуулж байсан билээ.

Тэгвэл Монголбанкны зээлийн дундаж хүүг хэрхэн тооцдог аргачлалаас өнгөрсөн 33 сарын хугацаанд зээлийн хүү 4.3 хувиар буурсныг харж болно.

Тодруулбал, 2017 оны аравдугаар сараас 2020 оны долоодугаар сар хүртэл нийт буюу 33 сарын хугацаанд зээлийн хүү 20.1 хувиас 15.8 хувь болжээ.

Өнөөдөр УИХ-аас баталсан стратегиар бол зээлийн хүү одоо байгаа 15.8 хувиас буулгаж 12% болгох зорилттой. Ингэснээр ирэх 40 сарын хугацаанд зээлийн хүүг 3.8 хувиар буулгах нь. 

Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлого болоод нийгэм, эдийн засгийн орчноос хамааран натуралаараа буурч буй зээлийн хүүгийн эсрэг ЦОО ШИНЭ СТРАТЕГИ хэрэгжүүлэх боллоо.

Зээлийн хүүг жилийн 12 хувь болгох МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсаныг хэлэх хэрэгтэй.

Харьцуулсан график:


Өнгөрсөн 33 сард 4.3% буурсан Vs. Ирэх 40 сард 3.8% бууруулах ШИНЭ СТРАТЕГИ