Mөнгөний нийлүүлэлт 2020 оны наймдугаар сарын эцэст 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 (4.4%) их наяд төгрөгөөр өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сарын эдийн засгийн мэдээллийг танилцуулах үеэр онцоллоо.
Мөнгөний нийлүүлэлт ийнхүү өсөхөд дараах хоёр зүйл голлон нөлөөлжээ. Үүнд,
Харин ААН, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн наймдугаар сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.2 (0.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 876.9 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 их наяд төгрөг буюу 50.7% нь иргэдийнх байна.
Мөн "Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны наймдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болсон. Энэ нь
Өөрөөр хэлбэл хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.5 %-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр өссөн гэдгийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан хэлэв.
Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг. Үүнд:
Тэгвэл банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл мөн энэ оны наймдугаар сарын эцэст хоёр их наяд төгрөг болжээ. Энэ нь,
Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр өсжээ.
Хүснэгт 1. ААН, иргэдэд олгосон зээоийн өрийн үлдэгдэл, зээлээр ангиллаар, жил бүрийн наймдугаар сарын эцэст
Монголбанкнаас зарласан төгрөгийн валюттай харьцах ханшны тухайд /2020 оны 8 дугаар сард/