Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн жигнэсэн дундаж хүүг хэрхэн тооцдог вэ?

ikon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Зээлийн хүү сүүлийн дөрвөн жилд 5 нэгжээр буурч долдугаар сарын байдлаар 15.6 хувьд хүрчээ.

Зээлийн жигнэсэн дундаж хүүний тооцооллыг хэрхэн хийдэг?

Тайлант сард олгосон зээлийн хүүний тооцоололд ордог сектор

  • Иргэд- Өрх гэр нь хэсэг бүлэг хүмүүс нэг байр сууцанд амьдарч, орлого, зарлагаа нэгтгэн зарцуулдаг.
     
  • Хувийн байгууллага- Гол хяналтыг авч байгаа байдлаар, өөрөөр хэлбэл өмчийн 50-аас дээш хувь хувийн өмчлөлтэй.
     
  • Улсын байгууллага - Санхүүгийн бус үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг Засгийн газрын харъяа байгууллагыг хамруулдаг. Засгийн газрын харъяа гэдгийг удирдлагыг чөлөөлөх, томилох зэргээр байгууллагын ерөнхий удирдлагад зохицуулт хийхийг хэлнэ. Тухайн байгууллагын өмчийн 50-аас дээш хувийг төр эзэмшдэг бол тус секторт хамруулна. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд, улсын их дээд сургуулиудыг гэх мэт хамруулна.
     
  • Санхүүгийн байгууллага- Төв банк, хадгаламжийн байгууллагаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудыг оруулах бөгөөд манай орны хувьд банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны компани, даатгалын компани (гэхдээ НДЕГ[1] Засгийн газрын харъяа байгууллага тул энд хамрагдахгүй) зэрэг санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд хамрагдана.
     
  • Бусад байгууллагад олгосон зээл Төлбөргүй эсвэл бага хэмжээний хураамж бүхий зах зээлийн бус бүтээгдэхүүн, үйлчилгээг өрх гэр, иргэдэд үзүүлдэг ашгийн бус байгууллагууд юм. Ашгийн бус байгууллагууд нь тусламжаар, гишүүдийн хураамжаар санхүүждэг бөгөөд тэдгээрт худалдааны нэгдэл, мэргэжсэн нийгэмлэгүүд, хэрэглэгчдийг хамгаалах нийгэмлэг, улс төрийн намууд, сүм, хийдүүд, нийгэм, соёл, спортын клуб зэрэг орно. Мөн бусад байгууллагуудаас сайн дураар санхүүжигдсэн хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд орно. Харин хувийн сургууль, цэцэрлэг[2] орохгүй.

Тайлант сард олгосон зээлийн хүүнд тооцогддоггүй зээлүүд

  • Хөтөлбөрийн зээл – Монголбанкны санхүүжилтээр олгодог орон сууцны хөнгөлөлттэй 8% хүүтэй олгодог зээлүүд болон Засгийн газрын  санхүүжилтээр олгодог орон сууцны хөнгөлөлттэй 8% хүүтэй олгодог зээлүүд. Мөн Монголбанкны санхүүжилтээр олгодог алтны нөөцийг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зорилготой “Алт 2” хөтөлбөрийн зээлүүдийн дүнг оруулж тооцохгүй.
     
  • Хөгжлийн банк- Хөгжлийн банкны санхүүжилтээр олгодог зээлүүдийн дүнг оруулж тооцохгүй.

Зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүний тооцоолол

Зээлийн үлдэгдлийн хүүний тооцоололд ордог сектор

  • Иргэд- Өрх гэр нь хэсэг бүлэг хүмүүс нэг байр сууцанд амьдарч, орлого, зарлагаа нэгтгэн зарцуулдаг.
     
  • Хувийн байгууллага- Гол хяналтыг авч байгаа байдлаар, өөрөөр хэлбэл өмчийн 50-аас дээш хувь хувийн өмчлөлтэй.
     
  • Улсын байгууллага - Санхүүгийн бус үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг Засгийн газрын харъяа байгууллагыг хамруулдаг. Засгийн газрын харъяа гэдгийг удирдлагыг чөлөөлөх, томилох зэргээр байгууллагын ерөнхий удирдлагад зохицуулт хийхийг хэлнэ. Тухайн байгууллагын өмчийн 50-аас дээш хувийг төр эзэмшдэг бол тус секторт хамруулна. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд, улсын их дээд сургуулиудыг гэх мэт хамруулна.
     
  • Санхүүгийн байгууллага- Төв банк, хадгаламжийн байгууллагаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудыг оруулах бөгөөд манай орны хувьд банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны компани, даатгалын компани (гэхдээ НДЕГ[3] Засгийн газрын харъяа байгууллага тул энд хамрагдахгүй) зэрэг санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд хамрагдана.
     
  • Бусад байгууллагад олгосон зээл Төлбөргүй эсвэл бага хэмжээний хураамж бүхий зах зээлийн бус бүтээгдэхүүн, үйлчилгээг өрх гэр, иргэдэд үзүүлдэг ашгийн бус байгууллагууд юм. Ашгийн бус байгууллагууд нь тусламжаар, гишүүдийн хураамжаар санхүүждэг бөгөөд тэдгээрт худалдааны нэгдэл, мэргэжсэн нийгэмлэгүүд, хэрэглэгчдийг хамгаалах нийгэмлэг, улс төрийн намууд, сүм, хийдүүд, хахрин нийгэм, соёл, спортын клуб зэрэг орно. Мөн бусад байгууллагуудаас сайн дураар санхүүжигдсэн хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд орно. Харин хувийн сургууль, цэцэрлэг[4] орохгүй.

Зээлийн үлдэгдлийн хүүнд тооцогддоггүй зээлүүд

  • Хөтөлбөрийн зээл – Монголбанкны санхүүжилтээр олгодог орон сууцны хөнгөлөлттэй 8% хүүтэй олгодог зээлүүд болон Засгийн газрын  санхүүжилтээр олгодог орон сууцны хөнгөлөлттэй 8% хүүтэй олгодог зээлүүд. Мөн Монголбанкны санхүүжилтээр олгодог алтны нөөцийг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зорилготой “Алт 2” хөтөлбөрийн зээлүүдийн дүнг оруулж тооцохгүй.
     
  • Хөгжлийн банк- Хөгжлийн банкны санхүүжилтээр олгодог зээлүүдийн дүнг оруулж тооцохгүй

Хүү зогссон зээл - Чанаргүй болон чанаргүй болох нь тодорхой болсон хүү тооцохоо зогсоосон зээлүүдийг хэлнэ.

Хүснэгт, зээлийн дундаж хүү тооцоолох нь:

Он

Сар

Шинээр олгосон
зээлийн ЖДХ

Зээлийн үлдэгдлээрх
ЖДХ

   

Иргэд

Хувийн байгууллага

Дундаж

Иргэд

Хувийн байгууллага

Дундаж

 

Төгрөг

Валют

Төгрөг

Валют

Төгрөг

Валют

Төгрөг

Валют

Төгрөг

Валют

Төгрөг

Валют

2017

9

20.4

10.7

19.3

11.8

20.0

11.6

19.2

13.2

16.9

11.3

18.4

11.4

10

20.4

10.9

19.5

9.6

20.1

9.8

19.2

12.0

16.6

11.2

18.2

11.3

11

20.3

15.5

18.9

11.4

19.8

11.8

19.1

12.3

16.6

11.2

18.1

11.3

12

20.1

13.8

18.0

11.5

19.0

11.6

19.2

12.1

16.4

11.1

18.1

11.2

2018

1

20.3

13.6

17.9

10.4

19.4

10.8

19.2

12.1

16.4

11.0

18.2

11.2

2

19.8

14.7

18.0

11.1

19.1

11.5

19.1

11.9

16.3

11.0

18.1

11.1

3

19.8

14.8

18.1

11.0

19.1

11.3

19.1

11.9

16.3

10.9

18.1

11.0

4

19.7

13.0

18.5

10.0

19.3

10.2

19.0

12.2

16.2

10.8

18.0

10.9

5

19.4

14.7

17.9

9.9

18.7

10.1

18.8

12.9

16.3

10.8

17.9

10.9

6

19.2

12.0

16.5

9.9

18.0

10.2

18.7

12.4

16.1

10.6

17.8

10.7

7

18.3

7.6

17.4

10.5

17.8

10.3

18.7

11.9

15.9

10.6

17.6

10.7

8

18.7

9.2

17.3

10.3

18.1

10.2

18.7

13.0

15.8

10.5

17.6

10.6

9

18.3

9.5

17.1

9.8

17.7

9.8

18.6

12.9

15.6

10.6

17.5

10.7

10

18.5

9.9

16.2

10.1

17.5

10.0

18.6

12.1

15.5

10.6

17.4

10.7

11

17.4

8.8

17.2

10.6

17.2

10.5

18.4

13.3

15.5

10.6

17.3

10.7

12

17.2

9.2

16.6

9.1

16.9

8.8

18.0

13.0

15.5

10.4

17.1

10.5

2019

1

18.0

6.3

16.5

9.9

17.2

9.6

18.0

13.3

15.5

10.5

17.1

10.6

2

17.5

7.5

17.0

11.6

17.1

11.1

18.0

12.9

15.5

10.6

17.0

10.7

3

17.6

8.3

16.9

10.6

17.1

10.3

18.0

12.8

15.6

10.6

17.1

10.6

4

17.9

7.5

17.1

9.8

17.5

9.5

18.0

12.5

15.8

10.5

17.1

10.6

5

18.0

8.4

16.7

10.3

17.3

10.1

17.9

12.6

15.8

10.5

17.1

10.6

6

17.5

9.6

16.7

11.0

17.0

10.9

17.9

12.6

15.8

10.6

17.1

10.7

7

17.4

7.7

17.1

10.1

17.1

9.8

17.9

12.5

15.7

10.7

17.0

10.8

8

17.5

8.0

16.8

10.7

17.0

10.4

17.9

12.1

15.6

10.7

16.9

10.8

9

17.3

8.0

16.8

10.2

16.9

9.9

17.8

12.3

15.6

10.7

16.9

10.8

10

17.1

7.0

16.5

9.1

16.8

8.9

17.8

12.7

15.6

10.6

16.9

10.6

11

16.9

8.3

17.0

11.2

17.0

10.7

17.8

12.7

15.6

10.5

16.9

10.6

12

18.5

7.3

15.7

9.5

16.9

8.7

17.8

12.5

15.5

10.3

16.8

10.3

2020

1

17.8

5.6

16.3

10.6

16.9

9.9

18.1

12.6

15.7

10.2

17.1

10.3

2

17.3

8.3

16.9

8.3

16.8

10.3

18.0

11.7

15.6

10.3

17.0

10.3

3

17.1

8.5

16.4

10.9

16.6

10.5

18.1

11.5

15.7

10.3

17.1

10.3

4

17.1

7.7

16.5

11.1

16.6

10.6

18.1

11.4

15.7

10.3

17.1

10.4

5

17.0

7.3

15.9

11.4

16.3

10.7

18.1

11.5

15.7

10.4

17.1

10.4

6

17.0

4.4

15.9

11.0

16.3

10.3

18.1

11.7

15.7

10.4

17.0

10.4

7

16.8

5.7

16.1

11.4

15.8

10.6

18.0

11.9

15.7

10.4

16.9

10.5

Тайлант сард олгосон зээлийн хүүний өөрчлөлт

  1. Тухайн сард шинээр олгосон төгрөгийн зээлийн ЖДХ 15.8%, гадаад валютын зээлийн ЖДХ 10.6% болж, шинээр олгосон зээлийн төгрөгийн зээлийн хүү өмнөх сараас 0.6 нэгж хувиар буурсан нь Улсын байгууллагад олгосон зээл өссөнтэй холбоотой.
     
  2. Тайлант сард олгосон зээлийн хүү өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар буурсан байна. Үүнд иргэдийн зээлийн хүү 0.5 нэгж хувиар, хувийн байгууллагын зээлийн хүү 1 нэгж хувиар, санхүүгийн байгууллагын хүү 0.1 нэгж хувиар, бусад байгууллагын зээлийн хүү 2.9 нэгж хувиар тус тус буурсан байна.
     
  3. Харин гадаад валюттаар олгосон зээлийн хүү өмнөх оноос 0.8 нэгж хувиар өссөн байна. Үүнд хувийн байгууллагын гадаад валютаар авсан зээлийн хүү 1.3 нэгж хувиар өссөн нь нөлөөлжээ.
 

[1] НДЕГ нь Засгийн газрын бүлэгт хамрагдана.

[2] Хувийн хэвшлийн байгууллагад хамруулна.

[3] НДЕГ нь Засгийн газрын бүлэгт хамрагдана.

[4] Хувийн хэвшлийн байгууллагад хамруулна.

 

Эх сурвалж: Монголбанк