2016 оны 6 сарын 16
Засгийн газар иргэдэд эзэмшүүлсэн “Таван толгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг тогтоож, тодорхой хэсгийг нь худалдан авахаа мэдэгдсэн билээ. Хувьцааг амилуулахын тулд бонд гаргах нь ч тодорхой болоод байгаа. Сонгууль дөхсөн үед иргэдэд бэлэн мөнгө тарааж байна гэх шүүмжлэл байгаа ч эдийн засагчид түүнээс илүү уршигийг урьдчилан хараад байгаа юм.
1,072 ширхэг хувьцааг Засгийн газар худалдан авснаар биднийг ямар хүндрэл хүлээж буй талаар МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа.