Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хувьцаагаа хөдөлгөөнд оруулахыг хүсвэл данс нээлгэх шаардлагатай

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 6 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Бадрахаас 1,072 хувьцаатай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 
 

-Засгийн газраас 1,072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргасан. Хувьцаа худалдаж авахтай холбоотой хэд хэдэн тодорхой бус асуудлууд байна. Иргэд хувьцаагаа зарахын тулд заавал брокер дилерийн компанид данс нээлгэсэн байх шаардлагатай юу?
 
-Засгийн газраас иргэдийн 322 ширхэг хувьцааг арилжааны банкуудаар дамжуулан худалдан авах шийдвэр гаргасан.

Иргэд брокер дилерийн компанид заавал данс нээлгэсэн байх шаардлагагүй. Бүх хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсээс хүсэлтийг нь авч, худалдан авч байгаа. Тиймээс иргэд хувьцаагаа зарах хүсэлтээ гаргахад л болно.
 
-Брокер, дилерийн компанид данс нээлгэсэн 700 мянган хүн байна гэсэн. Тэр хүмүүс яах вэ. Ямар ч ашиггүй данс нээлгэсэн гэсэн үг үү?
 
-Брокер, дилерийн компа­нид данс нээлгэсэн хүмүүсийн үлдсэн 70 хувийн хувьцааг үе шаттайгаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж авах юм. Гэхдээ яг хэзээ худалдаж авах нь Засгийн газраас гаргасан тогтоолд ороогүй.

Хэрвээ худалдаж авахаар болбол брокер дилерийн компанид нээлгэсэн данс хэрэг болно. Хувьцаа худалдаж авах ажлыг нь Сангийн яам хариуцаж байгаа.

Иргэд брокер дилерийн компанид заавал данс нээлгэсэн байх шаардлагагүй. 

Ер нь хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулж авах ёстой юм билээ. Би халамжийн ажилтан учраас тэр талаар сайн мэдэхгүй.

Гэхдээ Засгийн газраас арилжааны банкуудаар дамжуулж иргэдийн хувьцааг худалдаж авах шийдвэр гаргасан. Зөвхөн иргэн өөрөө хүсвэл гэсэн заалттай.

Нэгдүгээрт, хөрөнгийн бирж дээр иргэдийн хувьцаа гараагүй учраас 30 хувийн хувьцаа худалдаж авъя гэдэг саналыг Засгийн газар гаргасан.

Хоёрдугаарт, манай брокер дилерийн компаниудын ча­­дамж нөхцөл байдал ямар байгаа билээ.

Арилжааны банкуудаар авахад л ийм их ачаалал үүсч байхад брокер дилерийн компаниудаар дамжуулж авбал ямар байх нь ойлгомжтой. Тиймээс арилжааны банкуудаар гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм билээ. Манай агентлагийн хувьд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Ингэхдээ арилжааны банкуудад гаргасан иргэдийн хүсэлтийг авч, баталгаажуулан Монголбанкаар дамжуулаад хувьцааны төлбөрийг иргэдийн дансанд шилжүүлэх юм. 
 
- Брокер, дилерийн компанид данс нээлгээгүй хүмүүс үлдсэн хувьцаагаа хөдөлгөөнд оруулахын тулд данс нээлгэх ёстой гэсэн үг үү?
 
-Тийм. Үлдсэн 70 хувиа хөдөлгөөнд оруулахыг хүсвэл заавал брокер дилерийн компанид данс нээх шаардлагатай.
 
-Арилжааны банкууд хувьцаа худалдаж авахдаа өөр өөр материал бүрдүүлж авч байна. Зарим нь иргэний үнэмлэхээ гурван хувь хувилсан байх ёстой гэж байхад зарим нь иргэний үнэмлэхийн хуулбар, мөн маягт бөглөнө гэх юм. Энэ ямар учиртай юм бэ. Ер нь яаж авах нь зөв юм бэ?
 
-Засгийн газрын тогтоолд иргэн хувьцаагаа хэрхэн худалдах талаар заасан. Иргэн хүсэлт бөглөх ёстой. Хүсэлт нь гурван ширхэг байна. Гурван ширхэг хүсэлтийн нэг нь банканд, нэг нь тухайн иргэнд байх ёстой. Харин үлдсэн нэгийг нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв буюу хувьцааны хасалтыг хийх байгууллага авах юм.

Тэгэхээр нэгдүгээрт, хүсэлт бөглөсөн байх хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хүсэлтдээ хавсаргасан байх ёстой. Зарим банкууд хүсэлтийн маягт болон иргэний мэдээллийг программд шивж, хэвлэсний дараа иргэнээр гарын үсэг зуруулж байгаа байх. Хүсэлт дээр иргэн өөрөө заавал гарын үсэг зурсан байх ёстой. 
 
-Материал бүрдүүлж өгснөөс хойш долоо хоногийн дараа эхний удаагийн 100 мянган төгрөг орно гэсэн. Эхний удаад авах хүмүүсийн санхүү орж ирсэн үү?
 
-Иргэдийн хүсэлтийг энэ сарын 13-наас эхэлж авсан. Тэгэхээр энэ сарын 20-нд хувьцааны эхний ээлжийн төлбөрөө авах юм. Төлбөрийг гурав хувааж өгнө.

Зах зээлд хэт их мөнгөний нийлүүлэлт үүсэхээс сэргийлж гурав хувааж өгч байгаа.

Засгийн газрын тогтоолд Сангийн яам 1.65 их наяд төгрөгийн бонд гаргана гэж заасан. Санхүүжилтийн асуудлын тухайд Сангийн яам илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. 
 
-Хувьцааны төлбөрийг яагаад бөөн өгөхгүй байгаа юм бэ. Гурав хувааж авахаар үр бүтээлтэй зүйлд зарцуулагдахгүй. Бөөнд нь өгөх хэрэгтэй гэж зарим хүмүүс ярьж байна? 
 

-Зах зээлд хэт их мөнгөний нийлүүлэлт үүсэхээс сэргийлж гурав хувааж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, бөөн өгвөл  зах зээлд хэт их мөнгөний нийлүүлэлт үүссэнээс болж үнийн хөөрөгдөл болж, инфляци өсөх магадлалтай. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Тиймээс гурав хувааж өгч байгаа. Бөөн өгөхгүй. 
 
-Хувьцаагаа зарсан иргэд эргээд Засгийн газраас хувьцаагаа худалдаж авах боломжтой юу?
 
-Болно. Хоёр, гурван жилийн дараа хувьцаа үнэд орох үед хувьцаагаа худалдаж авч болно. Гэхдээ тухайн үеийн ханшаар биш одоо хувьцаа худалдаж авч байгаа үнэ буюу 934 төгрөгөөр авах боломжтой. 
 
-Одоогийн байдлаар хэчнээн хүн хувьцаагаа зарсан байна вэ?
 

-Өчигдөр 11:00 цагийн байдлаар 710 мянган хүн хувьцаагаа зарах хүсэлт гаргасан байна. Гэхдээ энэ тоо бол зургаадугаар сарын 13-наас хойш өнөөдрийн 11:00 цаг хүртэл бүртгүүлсэн хүмүүсийн тоо. 
 
-Хүүхдийн хувьцааг яагаад зарж болохгүй байгаа юм бэ. Хүүхдийнхээ хувьцааг зарах сонирхолтой иргэд байна?
 
-Хүүхдийн хувьцааг зарж болно. Гэхдээ тухайн хүүхэд 18 нас хүрсэн байх шаардлагатай. Нэг зүйлийг иргэд ойлгох хэрэгтэй.  Энэ бол хүүхдийн мөнгө биш, халамжийн мөнгө биш. Засгийн газраас иргэнд тавьж байгаа “хувьцаагаа худалдах уу” гэсэн санал юм.

Засгийн газрын тавьж байгаа нөхцөл нь тухайн иргэн 18 нас хүрсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, эрхзүйн чадамжтай болсон байх шаардлагатай гэсэн үг. Хэн нэгнээр дамжуулж биш өөрийн хүсэлтээр хувьцаагаа зарах эсэхээ шийдэх эрхтэй байх юм. Ер нь Засгийн газар, иргэн хоорондын хувьцаа худалдахад хийж байгаа гэрээ гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй.
 
-Хувьцааг хэдэн хүртэл худалдаж авах вэ. Хугацаа заасан уу?
 
-Хувьцаа худалдах саналыг тэдний өдрөөр худалдаж авна гэсэн зүйл байхгүй. Цаашид үргэлжилсээр байна. 

Зураг