2021 оны 6 сарын 14
Эцэг эх бүр хүүхдээ мөнгөө зөв захиран зарцуулж, ариг гамтай хэрэглээсэй, зөв худалдан авалт хийж сураасай гэж хүсдэг. Хүүхэд залуус багаасаа санхүүгийн боловсролтой болсноор ирээдүйдээ өдөр тутмын болон томоохон санхүүгийн шийдвэрүүдээ зөв гаргаж сурахад ихээхэн ач холбогдолтой юм. Гэвч манай улсад хүүхдэд зориулсан санхүүгийн боловсрол, үйлчилгээ үзүүлдэг газар түгээмэл биш.