2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S26
10°
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S29

COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн болон ойрын хавьтал болсон иргэдэд өгөх ЗӨВЛӨГӨӨ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн өдрүүдэд коронвируст халдвар нэмэгдэж, улсын хэмжээнд 76,084 тохиолдол бүртгэгдээд байна.

Уг өвчнөөр хөнгөн өвчилсөн өвчтөнүүдийг гэрт нь эмчилж байгаа бол архаг хууч өвчтэй болон ахмад настнуудаас гадна хүнд, хүндэвтэр, маш хүнд хэлбэрийн оноштой хүмүүсийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй.

Эрсдэл өндөр энэ үед халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөөг хүргэж байна.

Шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?
  • Гэр бүлийн бусад гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлах
  • Ам, хоолойг давс, нимбэг, содтай бүлээн уусмалын аль нэгээр зайлах
  • Халуун бүлээн шингэн зүйлийг бага, багаар ойр, ойрхон уух
  • Витамин С хоногт өндөр тунгаар /1000 мг/ уух
  • Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Тайван байх, сайн унтаж амрах
  • Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Өрхийн гишүүд тус бүр өөрийн гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээтэй байх
  • Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл биеийн халуун, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ /пульсоксиметр/-г өглөө, оройд хянаж тэмдэглэх

Түүнээс гадна,

  • Халуурах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Цээжээр өвдөх
  • Хэл яриа, хөдөлгөөний идэвхи буурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
x