Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цусны доноруудыг алдаршуулж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно

ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN

ЭМЯ-нд 

11:00 цагт Коронавирусийн халдварын талаар мэдээлнэ. 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд

12:00 цагт Жил бүрийн "Цусны донорын Дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан цусны доноруудыг алдаршуулж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Энэ үеэр цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ, цусны нөөц бүрдүүлэлтийн талаар мэдээлэл авах боломжтой.

Монгол Улсын ШУА-ийн Их чуулганы танхимд

11:00 цагт “Академич П.Нямдаваа” алтан медаль шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Монголын анагаах ухааны академи /МАУА/-ийн дээд шагнал болох “Академич П.Нямдаваа” алтан медаль шагналыг энэ жилээс анагаахын салбарын эрдэмтэн судлаачдад олгохоор болсон. 

Төрийн ордонд

УИХ дахь нам бүлгийн хуралдаан 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 

  •  14.00 цагт Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “Их Засаг” танхимд;
  • 14.00 цагт Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Ажлын хэсгийн хуралдаан

  •  14.00 цагт Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан "Үндсэн хууль” танхимд.