2021/07/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.12₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
17°

Аварга халимны аманд орсон загасчин амьд гарчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг

АНУ-ын иргэн, хавчны анчин 56 настай Майкл Пакард өнгөрсөн Баасан гарагийн өглөө Кэйп Кодын эргийн ойролцоо далайд шумбаж яваад аварга халимны аманд оржээ.

Далайд 14 метрийн гүнд шумбаж байхад нь гэнэт бүх зүйл харанхуйлсан тухай Пакард өчигдөр эмнэлгээс гарсныхаа дараа орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Эхлээд тэр өөрийгөө аварга загасанд бариулсан гэж боджээ. Гэвч биед нь ямар нэг хазалт, өвдөлт мэдрэгдээгүй гэнэ.

“Тэгээд би өөрийгөө халиманд залгиулж байгааг ойлгосон. Үхэхийнхээ өмнө эхнэр, хүүхдүүдээ л бодож байлаа” гэж Пакард ярьжээ. Хүчилтөрөгчийн аппараттай шумбаж байсан тул халимны аманд 30 секунд байхдаа тэр хэвийн амьсгалж байсан гэнэ.

Гэтэл азаар халим далайн мандалд хөвж гараад амнаасаа Пакардыг нулимж орхисон байна.

Пакардын хөл шалбарснаас өөр ямар нэг гэмтэл илрээгүйг Кэйп Кодын эмнэлэг мэдээлжээ. Хүн, халим хоёр ингэж тулгарах тохиолдол маш ховор болохыг орон нутгийн судлаачид баталсан байна.

Пакардыг амандаа хийсэн бөгтөр халим нь 12-16 метр урт биетэй, 25-30 тонн жин хүрдэг. Энэ аварга амьтан хүн рүү довтолдоггүй бөгөөд загасаар хооллох явцдаа санамсаргүй Пакардыг амандаа хийсэн байх гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

x