Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"EURO 2020" DATA VISUALIZATION: Шотланд, Чехийн багийн тоглолт өнөөдөр 21:00 цагт болно

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

"EURO 2020" Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-нд эхлээд буй.

Тэмцээний эхний өдөр А хэсгийн тоглолтод Италийн баг Туркийн багийг 3:0 харьцаатайгаар хожсон бол Уэльс Швейцар улс 1:1 харьцаатайгаар тэнцсэн.

Харин энэ сарын 13-нд B хэсэгт Финландын баг Данийн багийг 1-0 харьцаатайгаар, Бельгийн баг ОХУ-ын багийг 3:0 харьцаатайгаар хожсон бол D хэсэгт Английн баг Хорватын багийг 1:0 харьцаагаар хожив.

Өнөөдөр Австрийн баг Умард Македонийн багийг 3:1 харьцаагаар, Нидерландын баг Украины багийг 3:2 хаьцаагаар хожоод байна.

Өнөөдөр оройны хуваарьт нэг тоглолт байгаа ба Шотланд, Чехийн багийн тоглолт 21:00 цагт болохоор байна.  

Коронавируст цар тахлын улмаас хойшлогдоод байсан тус "EURO 2020" Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12-ны хооронд болно. Энэ удаагийн тэмцээн Европын 11 улсад зэрэг зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлогтой билээ. 

Та Ikon.mn-ы  EURO 2020 хуудсаас тоглолтуудын цагийн хуваарь болон тоглолт явагдах хот, цэнгэлдэх хүрээлэн, хэсгийн оноолт, тоглолтын үр дүн зэргийг нэг дороос харах боломжтой.
 

Гар утаснаас харах