22:00 2016/04/29
Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 оны УИХ-д оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авах хугацаа өнөөдөр 00:00 цагт дуусгавар болно.
15:00 цагийн байдлаар 10 нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд ирүүлсэн.
20:30 цагийн байдлаар Эх Орон Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам сонгуульд намын нэр дэвшүүлж оролцохгүй АН-ыг дэмжих болсноо албан бичгээр ирүүлжээ.
16:31 2016/04/29
Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсээр байна.
Өнөөдөр /2016-04-29/ 15:00 цагийн байдлаар
Сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн нам, эвслийн Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн байдал:
|
/д |
Намын нэр |
Намын дарга |
Анх байгуулагдсан огноо |
Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн огноо |
Гишүүдийн тоо |
|---|---|---|---|---|---|
|
1 |
Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам |
Т.Оюунаа |
2008.02.01 |
2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн. |
850 |
|
2 |
Ардчилсан Нам /АН/ |
З.Энхболд |
2000.12.06 МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МоАН-ууд нийлсэн, МСДН-ийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн. |
УДШ-ийн 2000.12.26-ны өдрийн 7 дугаар тогтоолоор “Ардчилсан нам”-ын хүсэлтээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэхдээ МСДН-ыг улсын бүртгэлд анх бүртгүүлсэн дугаараар тооцсон байна. /1990.05.25/ |
150,000 |
|
3 |
Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ |
Н.Энхбаяр |
2011.01.28 |
2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор бүртгүүлсэн. |
35,000 |
|
4 |
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам /ЭЧХН/ |
Ш.Төмөрсүх |
2006.10.09 |
2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн. |
1,600 |
|
5 |
Монголын Социал Демократ Нам /МСДН/ |
А.Ганбаатар |
2004.12.19 |
2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн. |
3,000 |
|
6 |
Монголын Уламжлалын Нэгдсэн Нам /МУНН/ |
Б.Батболд |
1993.12.05
|
1994 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн. |
1,503 |
|
7 |
Ард Түмнээ Хайрлая Нам /АТХН/ |
Л.Гүндалай |
2015.04.20 |
2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор бүртгүүлсэн. |
1,388 |
|
8 |
“Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл” Эвсэл |
Г.Уянга |
2015.04.18 |
2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор бүртгүүлсэн. |
3,131 |
Харин өчигдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр
Өнөөдрийн байдлаар нийт 10 нам, нэг эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлээд байна.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо
22:00 2016/04/29
Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 оны УИХ-д оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авах хугацаа өнөөдөр 00:00 цагт дуусгавар болно.
15:00 цагийн байдлаар 10 нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд ирүүлсэн.
20:30 цагийн байдлаар Эх Орон Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам сонгуульд намын нэр дэвшүүлж оролцохгүй АН-ыг дэмжих болсноо албан бичгээр ирүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!