ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сард "Авто худалдааны цогцолбор" руу бүх машины захуудыг нүүлгэнэ

Ж.Мягмар
2016 оны 3 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

Автомашины захын худалдаа эрхлэгчдийг 22 товчооны ойр байгуулсан шинэ зах руу нүүлгэх ажил үргэлжилж байгаа билээ. Энэ ажил хэдэн хувьтай явагдаж байгаа талаар “Авто худалдааны цогцолбор”-ын дарга Д.Байдрагаас тодрууллаа. 

-“Авто худалдааны цогцолбор” руу машины захуудыг нүүлгэх ажил хэдэн хувьтай үргэлжилж байгааг тодруулаач?

-“Авто худалдааны цогцолбор”-т машины бүх төрлийн худалдаа, үйлчилгээг нэгтгэх үйл явц өрнөж байгаа. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй автомашины захуудыг ирэх сар гэхэд нүүлгэх дуусна гэсэн төлөвлөгөө гаргасан. Дөрөвдүгээр сарын 01-ээс өмнө худалдаа эрхлэгчидтэй уулзана.

Өмнө нь өгсөн шаардлага, мэдэгдлийн талаар ярилцана. Шаардлагатай тохиолдолд Засаг даргын газар эзэмших эрхийг нь цуцлах захирамжийн шийдвэрийг бэлдчихсэн байгаа. Тиймээс бүх зүйлийг танилцуулаад, зөвшилцөөд, хотын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол газар эзэмших эрхийг нь цуцлана. 

-Цогцолбор хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа биз дээ? 

-“Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлж өнгөрөгч аравдугаар сард ашиглалтад орсон. Эхний ээлжид 30 га талбайд 6,375 машин худалдах талбайг барьсан. Одоогоор автомашины худалдааг бүрэн төвлөрүүлээгүй байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс Зам тээврийн сайд М.Зоригтод тавьсан.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн засаг даргатай байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, нийслэлээс дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд М.Зоригт сайд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааны зарим хэсгийг, зохих хязгаарлалттайгаар Авто худалдааны цогцолбор руу шилжүүлж ажиллуулах үүргийг Авто тээврийн үндэсний төвд өгсөн.

Ингэснээр, Авто тээврийн үндэсний төвийн импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарын үйлчилгээг “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрүүлж байгаа.

Шинээр автомашин, тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, импортоор оруулж ирж байгаа иргэд цогцолборт бүртгэлээ хийлгэж, татвар, даатгалдаа хамрагдан, улсын дугаар авах зэрэг үйлчилгээг авах юм. Өдөртөө 100-150 автомашин шинээр бүртгэл хийлгэж байна. Түүнчлэн хуучин машины нэр шилжилт, оношлогоо хийгдэж байгаа. 

-Одоогоор хэчнээн иргэн зогсоолоо худалдаж аваад байна вэ?

-Хэдийгээр машины худалдаа бага байгаа ч 300 иргэн 1,000 гаруй зогсоол худалдаж авчихаад байгаа. Эдгээр иргэд нэгдсэн арга хэмжээ аваад нүүлгэх ажил эхэлчихвэл тэнд очоод бизнесээ эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ оны нэгдүгээр сараас өмчлөх эрхийн гэрчилгээг нь олгоод эхэлчихсэн. Одоогоор гэрчилгээ олгох ажил 50 хувьтай явагдаж байна. 

-Худалдааны цогцолборын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхлэх бол?

-“Авто худалдааны цогцолбор”-ын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ хавар эхлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажлыг хийхээр бэлтгэж ажлаа базааж байгаа.

Тухайлбал, дөрвөн хэсэг талбайд барих барилгын гүйцэтгэгч компани шалгарч, зураг төслийн ажилдаа орсон. Түүнчлэн, хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтад Унгар улсаас 70 сая ам.долларын санхүүжилт авахаар болоод байгаа. Түүний эхлэл  болгож ирэх долоо хоногт Унгар улсаас төлөөлөгчид Монголд ирж эхний ээлжийн 20-30 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсон. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг