Microsoft Bing Леонардо ДиКаприог Оскар авна гэж таамаглажээ
Майкрософт компаний Bing prediction engine (таамаглалын систем) ноднин жил Оскарын ялагчдын 84 хувийг буюу 24-өөс 20-ийг нь зөв тааж байжээ.
Түүний өмнөх жил бас 24-өөс 21-ийг зөв тааж байсан түүхтэй.
Тэгвэл 88 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын таамаглалыг тэр бас гаргаад байна.
Энэ удаагийн таавраар Леонардо ДиКаприо шилдэг жүжигчний Оскарыг авна гэж таажээ. Ингэхдээ өрсөлдөгчид болох Майкл Фассбендер, Мэт Дэмон, Бриан Крэнстон нарыг хол орхино гэсэн байна.
Bing Prediction engine-ий таамаглалын зарим үр дүн:
- “The Revenant” бүтээл шилдэг кино болох магадлал 37 хувь
- “The Revenant” бүтээлээрээ ДиКаприо шилдэг жүжигчин болох магадлал 73 хувь
- “Room” бүтээлээрээ Брай Ларсон шилдэг эмэгтэй жүжигчин болох магадлал 76 хувь
- “Creed” бүтээлээрээ Силвестер Сталлоне шилдэг туслах дүрийн шагнал авах магадлал 56 хувь
- “The Danish Girl” бүтээлээрээ Алиша Викандер шилдэг туслах дүрийн шагнал авах магадлал 50 хувь
- “The Revenant” бүтээлээрээ Алехандро Иньарриту шилдэг найруулагчийн шагнал авах магадлал 68 хувь
Майкрософтын Bing Prediction engine-ийг бас NFL, World Cup тэмцээнүүдийн үр дүнг таамаглахад ашиглаж байсан бөгөөд үр дүн тун сайн байгаа юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

