Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол Шуудан” ХК-ийн ханш ДОЛОО ХОНОГийн дотор 70 хувиар өслөө

WWW.GAULI.MN
2016 оны 1 сарын 27
Gauli
Зураг зураг

"Монгол Шуудан" ХК-д хөрөнгө оруулагчид ихээхэн итгэж байгаа нь долоо хоногийн хугацаанд хувьцааны ханш 70 хувь өссөнөөр тод харагдаж байна. Ийнхүү 70 хувийн өсөлтийг үзүүлснээр Монголын Хөрөнгийн зах зээлийн түүхэнд хоёрдогч зах зээл эхэлснээс хойш хамгийн урт хугацаанд хамгийн өндөр хувиар тасралтгүй өссөн хувьцааны рекордыг шинэчлэн тогтоолоо.

Үүнээс өмнө "Анод" банкны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа 1,080 төгрөгөөс эхэлж таван удаагийн арилжаагаар 1,700 төгрөгт хүрч 57%-иар өсч байсан юм.

Гэхдээ эдийн засгийн хямралтай байгаа үед тухайн компанийн хувьцааны ханш бусад компаниудаасаа онцгойрч өсөх нь урт хугацаанд хадгалагддаггүйг тэмдэглэх нь зүйтэй. Иймээс хөрөнгө оруулагчид богино ба урт хугацааны зорилгодоо нийцсэн өөр өөрсдийн хөрөнгө оруулалтын аргачлалуудыг сонгох нь зүйтэй