Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын тамирчид тэмцээндээ оролцож чадалгүй онгоцны буудлаас буцах нь

Б.Ану
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Катарын Доха хотод болох Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай шигшээ багийн гурван тамирчин, нэг дасгалжуулагч АНЭУ-ын Дубайн олон улсын онгоцны буудал дээр саатуулагдсан талаарх мэдээллийг энэ сарын 4-ний 17:30 цагт холбогдох хүмүүс авсан байна.

Уг мэдээллийг авмагц тус улсад суух Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас АНЭУ-ын ГХЯ-ны хариуцсан ажилтан, Эмиратын цагаачдын алба, Дубайн Олон Улсын Онгоцны Буудлын Цагаачдын албаны хүмүүстэй холбогдож ямар учраас манай тамирчдыг саатуулсан талаар тодруулжээ.

Эдгээр тамирчин нь визийн болон бичиг баримтны зөрчилтэй, Катарт нэвтрэх боломжгүй учраас Дубайд саатуулагдсан ба Дубайн Цагаачдын албанаас манай иргэдийн ирсэн Air China-ын дараагийн нислэгээр буцаах болсныг мэдэгдсэн байна.

 Манай тамирчид визийн болон бичиг баримтын зөрчилтэй учраас АНЭУ-аас нистэл нь саатуулсан байсныг Emirates Airlines-д ажилладаг Монгол хүн болох н.Намууны туслалцаатайгаар хүлээлгийн танхимд оруулсан байна. Air China-ын дараагийн нислэг нь энэ сарын 6-ны 00:10 цагт Дубайгаас ниснэ.

Холбогдох албаны хүмүүс энэхүү болсон үйл явдлыг "Эхнээсээ ЭСЯ-нд тэмцээнд оролцох талаар мэдээллээгүй, ГХЯ-тай холбоотой ажиллаагүй учраас ийм бэрхшээлүүд тулгарч байгаа юм. Нэг цонхны бодлогын хүрээнд ГХЯ-аар дамжваас ийм байдал цаашид давтагдахгүй байх болно" гэлээ.