ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гавьяагаа эдэлдэг ч ялаа үүрдэггүй "ӨВӨЛ"-ХАВРЫН УРАЛДААН

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 2 сарын 25
iKon.MN
 

Эрийн гурван наадмыг ЮНЕСКО хүн төрөлхтний өвд “Нүүдлийн аж ахуйн онцлог шинжээ хадгалж үлдсэн” гэдэг утгаар нь бүртгэсэн болохоос биш хүүхдийг бага насанд нь морь унуулж уралдуулдаг гэсэн онцлогийг нь харгалзсан юм биш. 

Хүний эрхийн байгууллагуудын зүгээс тавьсан уралдаанч хүүхдийн насыг дээшлүүлэх шаардлагыг уяачид эсэргүүцэхдээ НҮБ-аас соёлын өвд бүртгэчихсэн биз дээ, хүүхэд унадаг гэдэг нь гол үнэт зүйл гэсэн хариулт хэлдэг байна.

Монгол Улсын Хүний Эрхийн Комисс болон Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын зүгээс морин уралдааны асуудал дээр нэг байр суурьтай байдаг бөгөөд жил бүр шаардлага тавьж ажилладаг байна.

Үүнд:

  • Замын аюулгүй байдал болон хамгаалалтын хувцас
  • Эрүүл мэндийн даатгал
  • Уралдаанч хүүхэд 7 наснаас дээш байх
  • Хурдан морь унахыг нь эцэг эх нь зөвшөөрсөн бөгөөд хүүхэд өөрөө хүсэж байгаа тохиолдолд эрсдэл багатай гэж үздэг. 

Эдгээр шаардлагуудыг тавьж ажиллахад осол гэмтэл тодорхой хэмжээгээр гардаг ч дулааны улиралд гарч буй осол гэмтэл арай өөр шалтгаантай байдаг байна. 

Харин хүйтний улиралд хальтиргаа гулгаа ихтэй, цаг агаарын нөхцөл хүнд учир хүүхдийн амь нас эрсдэж, бэртэж гэмтэх магадлал ихтэй болдог. Мөн стандарт хамгаалалтын хувцсыг хүйтэнд өмсөх боломжгүй байдаг ажээ. Өнгөрсөн жилийн улсын наадмаар бэртэж гэмтсэн хүүхэд гараагүй нь стандартын хувцас хэрэглэл бүрэн өмссөн байснаас үүдэлтэй. 

Харин өвөл болж буй уралдаанд хүүхдүүд чадах чинээгээрээ дулаалаад ордог ч гэлээ эрсдлээс хамгаалагдах боломжгүй байдаг.

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн жил хаврын уралдааныг хорих зөвлөмж Засгийн газарт өгч байсан боловч уралдаан болсон. Уралдаан дөрөвдүгээр сард болсон нь сайндаа ч биш шүлхий өвчин гарснаас болж хойшилжээ.

Энэ жилийн хувьд тэдний зүгээс хаврын уралдааныг хорих бус хойшлуулах санал тавьсан боловч "Дүнжингарав 2015" уралдаан шинийн дөрвөнд товлогдож цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдоод байна. 

Морин спорт, уяачдын холбооноос "Дүнжингарав 2015" уралдааныг шинийн 10 буюу энэ сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

ТОГТООЛ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ ЗАХИРАМЖ НЬ ШИЙР АЛАГ

 

Энэ жилийн хувьд ХҮЭК-оос хоёрдугаар сард болох уралдааныг тав юм уу зургаадугаар сард болгож хойшлуулах зөвлөмж өгсөн бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хамтран ажиллахад бэлэн гэсэн байр суурь илэрхийлжээ. 

Гэсэн ч энэ жилийн морин уралдаанууд ид хүйтний цагаар зохион байгуулагдах хэвээрээ л байна.

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг шиг "Дүнжингарав 2015" уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гармагц л 21 аймгийн Засаг дарга, сумын дарга нар хүртэл захирамжаа гаргаж дор дороо уралдаан зохион байгуулах гэж “дэвхцээд” эхэлсэн байна. Аймгуудад өвөл болох морин уралдааныг хориглосон захирамжаа цуцлангуут л хэн дуртай нь уралдаан зохион байгуулах эрх авсан мэт аашилж байгаа аж.

Энэ хавар Монгол орон даяар хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд хурдан морины 116 уралдаан болно гэсэн тов гарсан байна. 

Энэ сарын 11-нээс Гуравдугаар сарын 15-ны хооронд хурдан морины 116 уралдаан болно 

Жил бүр хүүхдийн байгууллагууд, хуульч өмгөөлөгчдийн зүгээс Засгийн газарт хаврын уралдааныг хойшлуулах хүсэлт тавьдаг ч ийнхүү товлогдоод байгаа нь ар араасаа олон жижиг уралдаан дагуулах эх үндэс нь болдог.

Хаврын уралдаан нэртэй л болохоос өвлийн уралдаан байдаг энэ эрсдэлтэй үйл ажиллагаанд хэдэн хүүхэд оролдож, ямар гайтай учрахыг таахад даанч бэрх юм. 

Нийслэлд болох уралдаанд оролцож буй хүүхдүүдийг бүртгэж, тодорхой хэмжээгээр  хамгаалалтын хувцастай уралдаанд оролцуулна. Харин аймаг, сумдаас зохион байгуулсан, тэр ч бүү хэл хувь хүмүүсийн нууцаар зохион байгуулж буй уралдаанд оролцож буй хүүхдүүд яах вэ. 

Жил бүр л хэдэн арван хүүхэд хорвоог орхиж, насаараа тахир дутуу болоод дуусдаг харамсалтай “наадам” болдог гэдгийг та бид мэднэ.

Ер нь хүүхэд хохироож наадах нь өөрөө шударга гэж үү?

АЛДАР ГАВЬЯАГАА ХУВААДАГ Ч ГЭЛЭЭ...

 

Сүүлийн таван жилд 800 орчим хүүхэд хурдан морь унаснаас болж бэртэж гэмтсэн тоо баримт бий. Хурдан морины уралдааны хувьд тухайн жилээсээ шалтгаалаад 70-100 уралдаан зохион байгуулагддаг ажээ. 

Тоо нь давтагдсан байдлаар эдгээр уралдаанд нийтдээ 30 мянган хүүхэд оролцдог байна. Улсын Их баяр наадамд жил бүр 7,000 хүүхэд морь унадаг гэж бүртгэгджээ.

  • “Дүнжингарав 2013” хаврын бүсийн уралдааны үеэр 10 гаруй хүүхэд унаж, тав нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Мориноос унасан нэг хүүхэд нь машинд дайруулж амиа алдсан талаар хэвлэлүүд тухайн үед бүгд мэдээлсэн. 
     
  • Түүнчлэн 2012 онд цэргийн баярт зориулсан хурдан морины уралдааны үеэр 12 настай хүү унаж явсан азарганыхаа дөрөөнд нэг км гаруй газар чирэгдэн амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан билээ. 
     
  • Саяхны жишээ дурдахад Орхон аймагт болсон уралдаанд нэг хүүхэд хөнгөн, нэг хүүхэд хүнд гэмтжээ. Хариуцлага тооцох эзнийг хайх нь мэдээж. Гэтэл нутгийн захиргаанаас “Манайх зохион байгуулаагүй. Хувь хүмүүс зохион байгуулсан юм байна лээ” гэж мэдэгджээ. 

Хурдан морины уралдаан зохион байгуулах журам гэж бий. Үүнд хувь хүн зохион байгуулсан, төрийн оролцоотой зохион байгуулсан зэргээс үл хамаараад стандартаа мөрдөх л хэрэгтэй. 

Нэгэнт л үндэсний уламжлал учир зохион байгуулагдах нь мэдээж. Гэхдээ заавал өвлийн жавар арилаагүй хаврын хүйтэн цагт уралдуулах хэрэг бий гэж үү.

Зохион байгууллаа гэхэд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, муу зүйл тохиолдлоо гэхэд хариуцлагаа хүлээх сэтгэл дутагдаж байдаг.

Ялангуяа хаврын нэртэй ч өвлийн хүйтэн жавар арилаагүй цагт болдог уралдаануудыг зохион байгуулж байгаа хүмүүс, уяачид, хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг эхчүүд энэ тал дээр анхаарах нэн шаардлагатай байна. 

Алдар гавьяагаа хуваалцах дуртай атлаа ямар нэгэн асуудал гарахад хариуцах эзэн нь олдохоо байчихдаг хулчгар зан МОНГОЛ ХҮНИЙХ биш шүү.

 

Энэ хавар зохион байгуулагдах Хурдан морины уралдааны ерөнхий мэдээлэл

Аймаг Сум Уралдааны нэр Уралдааны тов
Архангай Ихтамир   2 сарын 16
Тариат   2 сарын 26
Өндөр-Улаан   2 сарын 15
Эрдэнэмандал   2 сарын 22
Хашаат Зүүн бүсийн  2 сарын 24
Хотонт Хадаг дамжуулах  
Өлзийт Алтан зуу бурханы тахилга   
Цэнхэр    
Булган Баруун бүсийн 2 сарын 22
Төвшрүүлэх   2 сарын 23
Завхан Алдархаан  Төвийн бүс 2-р сард
Отгон  Урд бүс  тодорхойгүй
Тэлмэн Зүүн  бүс 4 сар
Сантмаргаз Хойд бүс тодорхойгүй
Дөрвөлжин  Баруун  бүс  3-р сарын 10
Дархан –Уул Хонгор сум Бурхантын хурд-2015 2015.02.23
Цайдамын
хөндий
Дорноговь Сайншанд Зүүн бүсийн хурдан морины Хаврын уралдаан 2015.03.01
Дорнод Матад Сумын МСУХолбооны нэрэмжит дээд 3 насны уралдаан 2.22
Гурванзагал “Түмэн адууны баяр” 3.05
Баянтүмэн Аймгийн МСУХолбооны нэрэмжит уралдаан 3.15
Баянтүмэн Хэрлэн сумын МСУХ нэрэмжит өмнөд бүсийн уралдаан 3.27
Баян-Уул Баян-Уул сумын МСУХ нэрэмжит хойд бүсийн уралдаан 3.27
Баян-Өлгий Өлгий сум Цагаан сарын баярын уралдаан 2015.02.22
Булган Булган сум Хангайн бүсийн зуны уралдаан 2015.07.25-26
Могод сум Урд бүсийн уралдаан   2015.03.05
Шинийн 15
Сайхан сум Аймгийн хойд бүсийн уралдаан 2015.04.25
Говьсүмбэр Сүмбэр Хаврын хурдан морины уралдаан 2015.02.22
Хэнтий Хэрлэн Хаврын хурдан морины уралдаан 2/22/2015
Баянхутаг   2/24/2015
Өлзийт   2/24/2015
Дархан   2/27/2015
  Баян-Адрага   3/5/2015
Говь-Алтай Баян-Уул Хаврын уралдаан 2015.02.22
Бигэр Хаврын уралдаан 2015.02.24
Бугат Хаврын уралдаан 2015.02.26
Дарив Хаврын уралдаан 2015.02.27
Тонхил Хаврын уралдаан 2015.02.28
Халиун Хаврын уралдаан 2015.02.26
Цогт бооцоот 2015.02.26
Цээл Хаврын хурд 2015.02.28
Чандмань Хаврын уралдаан 2015.02.23
Хөхморьт Хаврын уралдаан 3-р сард
Эрдэнэ  Хаврын хурд 3-р сард
Есөнбулаг Хаврын хурд 2015.03.15
Сүхбаатар Баруун-Урт Аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан 2015.02.22
Түвшинширээ Баруун бүсийн хурд 2015.03.06
Онгон Өмнөд бүсийн хурд 2015.03.06
Орхон, Булган Бугат сум Аймгийн алдарт уяачдын цолны мялаалга Хаврын тэргүүн сарын шинийн 5 буюу 02-р сарын 23
Өвөрхангай Есөнзүйл Хаврын 2/21/2015
уралдаан
Баянгол сум Овооны наадам Шинийн 8
Шинийн 3
Тарагт сум Ар цохиотын наадам, 2/15/2015
Арвайн талын наадам 2/11/2015
Богд сум Хүнхрээгийн хурд Шинийн 3
Хайрхандулаан сум Тээлийн нутгийн овооны бэсрэг наадам 2/22/2015
Өлзийт сум Хаврын уралдаан 2/22/2015
Гучин-Ус сум Хаврын уралдаан 2/17/2015
Сант сум Хадагны наадам, Хаврын уралдаан Шинийн 8
Шинийн 8
Уянга сум Хаврын уралдаан 2/26/2015
Нарийнтээл сум Хаврын уралдаан 2/23/2015
Хужирт сум Хаврын уралдаан 2/21/2015
Арвайхээр сум Арвайн тал, Шинийн 3
Арвайхээрийн  Шинийн 4
хурд  
Бүрд сум Хаврын уралдаан, 2/21/2015
Хадагны уралдаан 2/23/2015
Төгрөг сум Баяртын хошууны наадам 2/21/2015
  Баян-Өндөр сум Хаврын уралдаан 2/25/2015
Баянхонгор Баян-Өндөр Их сунгаа 2015.02.25
Шинэжинст Говийн бүсийн их хурд 2015.02.27
Өлзийт Хаврын бүсийн уралдаан  2015.02.27
Өмнөговь Цогт-цэций Хаврын уралдаан 2015.02.22
Сумын төв
Сэлэнгэ Цагаан нуур  “Сэлэнгэ хурд 2015” 3 дугаар сарын 1
Төв Архуст Архустайн хурд 2015.2.24
  Цомын уралдаан 2015.2.22
Лүн Цомын уралдаан 2015.2.26
  Мянгатын уралдаан 2015.2.22
Дэлгэрхаан Мянгатын уралдаан 2015.2.22
  Хатан туулын хурд-3 2015.2.26
Зуунмод "Цэцээ гүний хурд-2015" 2015.2.28
Аргалант "Сар шинийн уралдаан" 2015.2.22
Баянжаргалан "Сар шинийн уралдаан" 2015.2.24
Баян "Сар шинийн уралдаан" 2015.2.22
Угтаалцайдам "Сар шинийн уралдаан" 2015.2.26
Мөнгөнморьт "Сар шинийн уралдаан" 2015.2.24
Баянчандмань "Сар шинийн уралдаан" 2015.3.5
Цээл "Сар шинийн уралдаан" 2015.2.24
Хөвсгөл Мөрөн сум Хаврын бүсийн морин уралдаан 2015 оны 2-р сарын 26
Дундговь Цагаандэлгэр  цомын төлөө 2 сарын 22
Өлзийт Мянгатын мялааллага 2 сарын 21
Дэлгэрцогт Мянгатын мялааллага 2 сарын 21
Дэлгэрцогт Мянгатын мялааллага 2 сарын 24
Дэлгэрцогт   2 сарын 22
Говь-угтаал    тов гараагүй
Сайхановоо   тов гараагүй
Дэрэн   тов гараагүй
Дэлгэрхангай    тов гараагүй
Эрдэнэдалай   тов гараагүй
Хулд   тов гараагүй
Луус    тов гараагүй
Адаацаг   тов гараагүй
Өндөршил   тов гараагүй
Гурвансайхан   тов гараагүй
Сайнцагаан    тов гараагүй
Ховд Ховд аймгийн сумдын засаг дарга, уяачдын холбооны тэргүүн нарт хаврын морины уралдааныг сумдад зохион байгуулахгүй байх талаар Ховд аймгийн засаг даргын 2015.01.29-ны 1/217 тоот захирамж  гарган хүргүүлсэн.
Увс Одоогоор Увс аймагт Хурдан морины хаврын уралдаан зохион байгуулахаар товлогдоогүй байгаа болно.             
Улаанбаатар хот Хан-Уул 2/28/2015   Дүнжингарав-2015
    Хангарьд-2015
Багануур 2/28/2015   Нүүрэйн их хурд-2015
Налайх   Одоогоор 2015 оны хавар Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулагдахгүй болно.

 

Хүснэгтийг: Хүүхдийн Төлөө Үндэсний Газар