Баяр ёслол ойртох тусам хүнсний худалдааны төв, дэлгүүр, супер маркетуудаар үйлчлүүлэгчдийн тоо ихсэж, худалдан авалт эрс нэмэгддэг. Энэ үед
Иймд хүнсний зах, супер маркетуудын удирдлага, хувиараа худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид дараах зүйлд анхаарлаа хандуулан хэмжилзүйн зөрчилгүй ажиллах, иргэдийг хохироохгүй байх шаардлагатай. Үүнд:
- “ХЯНАЛТЫН ЖИН”-гүүд нь хүчин төгөлдөр улсын баталгааны гэрчилгээтэй, лац тэмдэг нь бүрэн бүтэн байх ёстой. Жингийн улсын баталгааны гэрчилгээг худалдан авагчдад ил, харагдахуйц газар байрлуулна.
- Гэрчилгээн дээр тухайн жингийн тип марк, хэмжих хязгаар, дугаар, баталгаажуулалт хийсэн болон дуусах хугацааг маш тодорхой бичсэн байх ба гэрчилгээн дээрх дугаар жингийн дугаартай тохирсон, баталгааны лац тэмдэг хөндөгдөөгүй тод байх ёстой.
- Улсын баталгаажуулалтад хамрагдсан Жинг мөнгөн усаар нь тохируулан хөдөлгөөнгүй газарт, тэгш байрлуулах ба жинлэлт хийгээгүй нөхцөлд жингийн заалт “0” байх ёстой. Жинлэлт хийхээгүй тохиолдолд жингийн тавцан дээр бараа хураах, электрон жинг хөргөгч, хөлдөөгчин дээр байрлуулах, жингийн заагч хэсгийг хааж бараа хураах, лент наахыг хатуу хориглоно.
- Хүнсний зах, супер маркетуудын заалтанд “ХЯНАЛТЫН ЖИН”-г заавал байрлуулах бөгөөд иргэд, худалдан авагчдыг хяналтын жингээр өөрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тоон хэмжээг шалгах нөхцөлийг бүрэн хангаж өгөх шаардлагатай. “ХЯНАЛТЫН ЖИН”-гийн хаяг, улсын баталгааны гэрчилгээг ил харагдахуйц газар байрлуулна.
- Хүнсний зах, супер маркетуудын удирдлага, байцаагч нар нь өөрийн Байгууллагын жин хэмжүүрийн нэгдсэн судалгааг гаргаж, Стандартчилал, хэмжилзүйн газартай “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрээ”, графикыг байгуулан мөрдөж ажиллах, тодорхой хугацаанд өөрийн байгууллага дээр улсын шалгагчийг дуудаж баталгаажуулалт хийлгэх ба баталгаажуулалт хийх хугацаанд хамруулж чадаагүй, үлдсэн жинг Стандартчилал, хэмжилзүйн газарт хүргэж баталгаажуулалтад хамруулах шаардлагатай
- Хүнсний зах, супермаркетуудаар үйлчлүүлж байгаа иргэд, худалдан авагчид жин хэмжүүртэй холбоотой зөрчлийн талаар тухайн байгууллагын удирдлагуудад хандаж шийдвэрлүүлэх эрхтэй ба шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсанд мэдэгдэж болно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!