Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэм мэдлэгийн тухай мэргэдийн сургааль үгс

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг” Нельсон Мандела

 

“Сурч боловсрох нь амьдралд бэлдэж байгаа хэрэг биш, харин амьдрал өөрөө юм” Жон Деви

 

“Боловсролын үндэс нь гашуун ч үр жимс нь амттай” Аристотель

 

“Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр хүү төлдөг” Бенжамин Франклин

 

“Сургуулийн анги танхимд тогтсон нэг үеийнхний философи дараагийн удаа засгийн газрын философи болдог” Авраам Линкольн

 

“Маш их уншдаг ч өөрийн тархиа ажиллуулахгүй байвал оюуны залхууралд автна” Альберт Энштейн

 

“Хүн анх юуг сурч эхэлснээс ирээдүйн амьдрал нь тодорхойлогдоно” Плато

 

“Сургуулийн хаалгыг нээсэн хүн шоорнгийн хаалгыг хаадаг” Виктор Хьюго

 

“Бурхан эхлээд тэнэгүүдийг бүтээсэн. Энэ нь туршилт байлаа. Харин дараа нь хичээлийн самбарыг бүтээсэн юм” Марк Твейн

 

“Боловсролын зорилго нь мэдлэгээ нэмэгдүүлж үнэнийг түгээх юм” Жон Кеннеди

 

“Хүүхдийнхээ сурч боловсрох хүрээг өөрийнхөөрөө хязгаарлаад хэрэггүй, тэр өөр цаг үед төрсөн гэдгийг санах хэрэгтэй” Рабиндранат Таагүүр

 

“Боловсрол олж аваагүй хүүхэд бол алдагдсан хүүхэд юм” Жон Кеннеди

 

“Боловсрол бол соёл иргэншлийг өвлүүлэх үйл явц” Уилл Дюрант

 

“Төр хэзээ ч суралцдаггүй, зөвхөн хүмүүс л суралцдаг” Милтон Фридман

 

“Боловсролгүй хүнд А үсэг бол гурван савх гэж харагдана” А. Милне

 

“Би бол уншсан бүхнийхээ л нэг хэсэг нь юм” Теодор Рузвельт