ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Манлайллын тухай ойлголтын ДОЛООН төөрөгдөл

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

     1.   “Бүх менежэр манлайлагч байдаг”

Үнэн: Зарим менежэр манлайлж чадах бол зарим нь чадахгүй. Менежмэнт бол манлайллын нэг хэсэг болохоос ижил утгатай гэсэн үг биш.

     2.   “Зарим нь төрөлхийн манлайлагч”

Үнэн: Хэдийгээр манлайлах авъяастай байж болох ч ур чадварт заавал суралцах ёстой.

     3.   “Манлайлагчид үргэлж зөв хариулт байдаг”

Үнэн: Манлайлагч зөв асуултыг хаана, хэнээс асуухаа мэддэг.

     4.   “Манлайлахад албан тушаал хэрэгтэй”

Үнэн: Зөвхөн хэзээ хэрхэн манлайлахаа мэддэг байхад хангалттай.

     5.   “Манлайлагчид өөрсдөө төвлөрч ажиллах чадвартай”

Үнэн: Тэд бүгдийг нэг зүгт төвлөрүүлж ажиллуулах чадвартай.

     6.   “Манлайлал бол амбиц”

Үнэн: Амбицтай байхад буруугүй. Гэхдээ энэ нь зөвхөн өөрийнхөө төлөө бол манлайлал биш.

     7.   “Хэн ч манлайлж чадна”

Үнэн: Хүсэл тэмүүлэлгүй бол хэн ч манлайлж чадахгүй.

 

 

Эх сурвалж: entrepreneur.com