Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Коммент" нэвтрүүлгийн сэтгүүлч, редактор Б.Баярсайханы зүрх нь хаагджээ

Ч.Болортуяа
2014 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"TV9" телевизийн сэтгүүлч Б.Баярсайхан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны үүрээр зуурдаар нас баржээ. Эх сурвалжийн мэдээлснээр Б.Баярсайханы зүрх зогссон буюу мэргэжлийн хэллэгээр зүрхний титэм судас нарийсч цусан хангамж нь зогссон байна. 

Тэрбээр телевиз үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болох "Монгол Коммент" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч байсан юм. Мөн тэрбээр "Энэ өглөө" хөтөлбөрт сэтгүүлч, редактороор ажиллаж байсан билээ. Б.Баярсайхан нь 2008 оноос TV9 телевизэд ажиллаж байсан бөгөөд энэ жил 28 настай байжээ. 

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ажлын хамт олонд iKon.mn сайтын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. 

Б.Баярсайхан агсны ажлын ширээ, TV9 телевизийн байр