Зураг
Зураг

Яармагийн замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус явуулахад бэлэн болсныг зарлалаа

Д.Янжиндулам, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагт авто замын түгжрэл ихтэй байдаг. Энэ зун тус чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус зорчиход зориулж тэмдэг, тэмдэглэгээ, камерын системийг суурилуулжээ. Ингэснээр Яармагийн авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус явуулж, туршихад бэлэн болсныг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Авто замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нэгдүгээр эгнээг чөлөөлж, автобус зорчих боломж олгохыг тус газраас уриалав.

Чингисийн өргөн чөлөөний авто замыг нийтийн тээврийн нэгдүгээр эгнээтэй болгохоор Яармагийн гүүр-Энхтайвны гүүрний буцах эргэлтийн замын өргөтгөл шинэчлэлд 2025-2026 онд нийслэлийн төсвөөс ₮10.2 тэрбумыг зарцуулахаар баталсан байна.

Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө буюу төв замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус зорчиж байгаа билээ.