Дэлхийд анхдагч AI Network Firewall-ыг Check Point компани MNSEC 2026 арга хэмжээн дээр танилцууллаа
Хиймэл оюун ухаан буюу AI нь бидний өдөр тутмын хэрэглээнээс эхлээд байгууллагын үйл ажиллагааны салшгүй хэсэг болж байна. Ажилтнууд ChatGPT болон бусад AI хэрэгслийг мэдээлэл боловсруулах, тайлан бэлтгэх, код бичих, судалгаа хийх зэрэгт ашиглаж байгаа бол байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд AI технологийг улам өргөн нэвтрүүлж эхэлжээ.
AI-ийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд шинэ төрлийн эрсдэл бий болж байна. Тухайлбал ажилтан компанийн дотоод мэдээлэл, гэрээ, хэрэглэгчийн мэдээлэл эсвэл бусад нууц баримтыг санамсартай болон санамсаргүй байдлаар AI үйлчилгээнд оруулах, мөн байгууллагын системд ашиглагдаж буй AI нь өөрөө кибер халдлагын бай болох эрсдэл бий болж байна.
AI-аас үүдэлтэй эдгээр эрсдэлээс хамгаалах зорилгоор дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч компаниудын нэг “Check Point Software Technologies” салбартаа анхдагч AI Network Firewall-ийг танилцууллаа.
Компанийн түүхийг сөхвөл Check Point компани нь орчин үеийн Firewall технологийн хөгжлийн эхлэлийг тавьсан компаниудын нэг юм. 1993 онд тус компанийн үүсгэн байгуулагч Gil Shwed Stateful Inspection технологийг анх нэвтрүүлж, түүн дээр суурилсан FireWall-1 бүтээгдэхүүнийг танилцуулсан нь Stateful Inspection Firewall технологийн хөгжлийн эхлэлийг тавьсан юм.
Өдгөө 30-аад жилийн дараа AI хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор Firewall-д тавигдах шаардлага ч дахин өөрчлөгдөж байна.
Салбартаа анхдагч AI Network Firewall
Уламжлалт firewall нь байгууллагын сүлжээнд ямар төхөөрөмж холбогдож, ямар мэдээлэл орж, гарч байгааг хянаж хамгаалдаг. Харин AI-ийн хувьд нөхцөл байдал арай өөр.
Жишээлбэл ажилтан ChatGPT зэрэг AI үйлчилгээнд компанийн нууц баримт бичгийг оруулах үед энэ нь сүлжээний хувьд энгийн веб хэрэглээ мэт харагдаж болно. Гэвч байгууллагын хувьд ямар мэдээлэл AI руу дамжиж байгааг мэдэх, шаардлагатай тохиолдолд хязгаарлах хэрэгцээ үүснэ.
Check Point AI Network Firewall нь ийм төрлийн AI хэрэглээг байгууллагын сүлжээний түвшинд илрүүлж, хянаж, хамгаалахад зориулагдсан.
Тухайлбал байгууллага ажилтнууд ямар AI хэрэгсэл ашиглаж байгааг харах, зөвшөөрөгдсөн AI үйлчилгээг тодорхойлох, нууц мэдээлэл AI руу дамжихаас сэргийлэх боломжтой.
Мөн байгууллагын өөрийн AI-д суурилсан аппликэйшнийг халдлагаас хамгаалах, хүний шууд оролцоогүйгээр тодорхой үйлдэл хийдэг AI agent-ууд ямар мэдээлэл болон системд хандаж байгааг хянах боломжийг бүрдүүлж байна.
Өөрөөр хэлбэл өмнөх үеийн Firewall “хэн, хаашаа холбогдож байна вэ?” гэдгийг хянадаг байсан бол AI Network Firewall нь үүн дээр нэмээд “AI-г хэрхэн ашиглаж байна, ямар мэдээлэл дамжиж байна вэ?” гэдгийг хянах боломжийг бий болгож буй юм.
AI Network Firewall-ийг Монголын зах зээлд танилцууллаа
Check Point компанийн AI Network Firewall шийдлийг Монголын кибер аюулгүй байдлын салбарын томоохон арга хэмжээний нэг болох MNSEC 2026-ийн үеэр Вертексмон компани олон нийт, байгууллагын төлөөлөл болон мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд танилцууллаа. Тус арга хэмжээ нь салбарын мэргэжилтнүүд, технологийн компаниуд, байгууллагын төлөөллүүдийг нэг дор цуглуулж, кибер аюулгүй байдлын шинэ чиг хандлага, шийдэл, технологийг танилцуулдгаараа онцлог юм.
Арга хэмжээний Main Stage дээр Вертексмон компанийн CTO Ц.Баасанжаргал “The AI Network Firewall” сэдвээр илтгэл тавьж, AI хэрэглээ нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд байгууллагууд AI-ийг зөвхөн ашиглахаас гадна түүнтэй холбоотой мэдээллийн урсгал, эрсдэлийг хэрхэн хянах талаар танилцуулсан юм.
Мөн MNSEC 2026 арга хэмжээнд Check Point компанийг төлөөлж Security Consultant “Henry Yang” хүрэлцэн ирж, байгууллагын кибер эрсдэлийг илрүүлэх, эрэмбэлэх, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг хурдан авахад чиглэсэн Exposure Management шийдлийг танилцуулсан юм.
AI технологи бидний ажиллах арга барилыг өөрчилж байгаа энэ үед байгууллагуудын хувьд “AI-г яаж ашиглах уу?” гэхээс илүү “AI-г хэрхэн аюулгүй ашиглах вэ?” гэдэг асуулт улам чухал болж байна.
30 гаруй жилийн өмнө Stateful Inspection технологиор Firewall-ийн хөгжилд томоохон шинэчлэл авчирч байсан Check Point энэ удаа хиймэл оюун ухааны эринд зориулсан AI Network Firewall шийдлээ Вертексмон компанитай хамтран Монголын зах зээлд нэвтрүүлж байна.
Check Point компанийн AI Network Firewall болон бусад кибер аюулгүй байдлын шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 📞7575-0700 дугаараас болон vertexmon.com вэбсайтаас аваарай.
Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийг нэвтрүүлэгч Вертексмон компани.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
