Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраав

А.Төгөлдөр, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:26 2026/09/18

Хамгийн сүүлийн мэдээллээр хээрийн түймрийг есдүгээр 18-ны 08:43 цагт бүрэн унтраажээ. 

Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт 8,400 га талбай өртөж шатсан байна.

09:08 2026/09/18

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн Наран саран гэдэг газар /аймгийн төвөөс 90 км, сумын төвөөс зүүн хойш зүгт 60 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага есдүгээр сарын 17-ны 16:00 цагт бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Түмэнцогт суман дахь Эрэн хайх аврах, бүлгийн алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн анги, Мөнххаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Хунт өгөөж”ХХК-ийн ажилтнууд зэрэг нийт 89 хүн, 17 автомашинтайгаар ажиллаж, 18-ны 01:59 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэв. 

09:26 2026/09/18

Хамгийн сүүлийн мэдээллээр хээрийн түймрийг есдүгээр 18-ны 08:43 цагт бүрэн унтраажээ. 

Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт 8,400 га талбай өртөж шатсан байна.