“НӨМӨР ХБҮЦ 2”-ын урьдчилсан захиалга эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
9 минутын өмнө
Сурталчилгаа

Монголын хөрөнгийн зах зээлд хоёр дахь удаагаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй Нөмөр Ассет Нэг ТЗК ХХК нь энэ удаад нийт 15 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, жилийн 19.2 хувийн хүүтэй “НӨМӨР ХБҮЦ 2”-ыг олон нийтэд санал болгож урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

“НӨМӨР ХБҮЦ 2”-ын анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эхэлнэ.

зураг
 

НӨМӨР АССЕТ НЭГ ТЗК ХХК-ИЙН ТУХАЙД

Тус компанийг үүсгэн байгуулагч буюу анхны үүрэг гүйцэтгэгчээр “Нөмөр Кредит ББСБ” ХХК ажиллаж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлээс нийт 82.9 тэрбум төгрөгийн хаалттай бонд, 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг амжилттай татан төвлөрүүлсэн туршлагатай хамт олон юм.

Банк бус санхүүгийн салбарт 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус компани нь “Numur" аппликейшн, Улаанбаатар, Эрдэнэт хотын салбаруудаараа дамжуулан иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж ирсэн.

  • 2025 оны жилийн эцэст 38.7 тэрбум төгрөг, 2026 оны эхний хагас жилийн байдлаар 26.3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, нийт 311.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй ажиллаж байна.

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГЭЖ ЮУ ВЭ?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь тодорхой суурь хөрөнгө, мөнгөн урсгалаар баталгааждаг

“НӨМӨР ХБҮЦ 2”-ын хувьд зээлийн багц нь тусгай зориулалтын компанид шилжиж уг хөрөнгөөс бий болох мөнгөн урсгалаар үнэт цаас эзэмшигчдийн төлбөрийг гүйцэтгэх бөгөөд энэ нь аливаа эрсдэлээс тусгаарлах хамгаалалт болж буйгаараа онцлогтой.

зураг
 

“НӨМӨР ХБҮЦ 2” ҮНДСЭН НӨХЦӨЛ

  • Нэгжийн үнэ: 100,000 төгрөг
  • Хугацаа: 24 сар
  • Хүү төлөлт: Улирал тутам
  • Нийт дүн: 15 тэрбум төгрөг
  • Жилийн хүү: 19.2%
  • Үндсэн төлбөр төлөлт:
    • 18 дахь сард-50% 
    • 24 дэх сард-50%

УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ-ЭНД ДАР

“НӨМӨР ХБҮЦ 2”-ЫГ СОНГОХ 5 ШАЛТГААН

  • Өндөр өгөөж

Жилийн хүү нь 19.2% бөгөөд энэ нь 24 сарын арилжааны банкнуудын хадгаламжийн дундаж 12.4%-ийн хүүгээс 6.8 нэгж хувиар өндөр байна.

  • Тодорхой мөнгөн урсгал

Улирал бүр хүүгийн төлөлт хийгдэх бол үндсэн төлөлтийг 18 сарын дараа 50%, 24 дэх сард 50% хийгдэнэ. Ингэснээр хөрөнгө оруулагч хэзээ, хэр их өгөөж авахаа урьдчилан мэднэ.

Жишээ: 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд улиралд ₮456,000*8 (татварын дараа) хүүгийн орлого олох бөгөөд 18 дахь сард ₮5 сая, 24 дэх сард ₮5 сая үндсэн төлбөр төлөгдөнө. 

зураг
 
  • Бодит барьцаа

Нийт татан төвлөрүүлэх 15 тэрбум төгрөг нь 40.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, даатгалд хамрагдсан автомашин болон үл хөдлөх хөрөнгийн 17.3 төгрөгийн зээлийн багцаар баталгаажсан.

  • Татвар 5%

Хүүгийн орлогод 5 хувийн татвар ногддог тул “НӨМӨР ХБҮЦ-2”-ын жилийн 19.2%-ийн татварын дараах өгөөж нь хаалттай бондын 20.27%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.

  • Хөрвөх боломж

Хоёрдогч зах зээлээр хугацаанаас өмнө худалдах боломжтой. Мөн эзэмшсэн хугацаанд ногдох хүүгийн орлогыг авах боломжтой.

 

Тус үнэт цаасны андеррайтераар зах зээлд тэргүүлэгч Тэнгэр Капитал ҮЦК ХХК ажиллаж байгаа бол Зээлийн шинжилгээг Шонхор Үнэлгээ Аудит ХХК, Хуулийн дүгнэлтийг Өмгөөллийн Дашням Партнерс ХХК, Хөрөнгө итгэмжлэн удирдагчаар Эм Ай Си Жи ХХК ажиллаж байна.

Урьдчилсан захиалга өгөх:

Холбоо барих:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.