“MAMA AWARDS 2026”-г үзэх эхний зургаан азтан тодорлоо
ХХБ Монгол Улсаас World's NO.1 K-POP MAMA Awards-д зочин аваачих цорын ганц, онцгой эрхийг эзэмшдэг билээ. Mama Awards нь К-попын хамгийн том шагнал гардуулах ёслолуудын нэг бөгөөд Солонгосын томоохон уран бүтээлчид нэгэн дор цугладгаараа онцлог арга хэмжээ юм. ХХБ өнгөрсөн жил HappyPay аппаа идэвхтэй ашиглаж, азтан болсон 10 харилцагчдаа Mama Awards -д VIP зочноор оролцож, арга хэмжээг газар дээрээс нь үзэх боломж олгосон.
Энэ жил мөн адил HappyPay аппыг идэвхтэй ашигладаг харилцагчдаасаа нийт 12 азтан тодруулж, Япон улсын Осака хотод болох World's No.1 K-POP Awards арга хэмжээнд VIP зочноор оролцуулах гэж байна. Түүнчлэн 2026.09.04-ний өдрийн тохирлоор тус арга хэмжээнд VIP зочноор оролцох эхний 6 азтан тодорч, шагналаа гардан авлаа.
Харин үлдсэн 6 азтаныг 2026.09.07-10.08-ны хооронд цуглуулсан сугалаатай харилцагчдаас тодруулах бөгөөд банкны албан ёсны Facebook хуудсаар шууд дамжуулан тодруулна ⬇️
🗓️Тохирол - 2026.10.09-нд
VIP VIP VIP
VIP гэдэгт их учир байгаа юм аа. Хоёр талын шууд нислэгийн тийз, очоод тансаг зочид буудалд байрлаж, өглөөний цай ууж, зочид буудлаас стадион руу хүргүүлэн VIP хэсгээс MAMA AWARDS-aa үзнэ. Хамгийн супер нь оддыг хамгийн ойроос харж, улаан хивсний ёслолд оролцох дахин давтагдашгүй, цорын ганц боломжийг зөвхөн Худалдаа Хөгжлийн Банкны 12 харилцагч эдэлнэ.
Яаж 2026 MAMA AWARDS-г VIP эрхээр үзэх дараагийн 6 азтаны нэг болох вэ гэдгийг зааж өгье.
- HAPPY PAY апп-гүй бол эхлээд апп-аа татчих.
HAPPY PAY aпп нь шилжүүлгээ утасны дугаараар хурдан хийчихдэг, Найзуудтайгаа төлбөрөө хуваахдаа split цэсээр хуваагаад төлчихдөг, дээр нь СU-д 20% cashback-тай яг л залуус бидний хэрэглээ болсон апп байгаа шүү.
- HAPPY PAY-д VISA картаа холбоод л шууд 5 сугалаатай болно.
- HAPPY PAY-рээ найзаа урьж амжилттай бүртгүүлэх бүрдээ дахиад л 3 сугалаатай болно. Хэдэн найз урина тэр тоогоор үржигдээд л нэмэгдээд байна.
- HAPPY PAY-рээ өдөр тутамдаа 3 гүйлгээ хийх бүрдээ дахиад 1 сугалаатай болно. Мэдээж бас гүйлгээний тоогоор үржигдээд нэмэгдээд явна.
Дээрх 3 нөхцөлийг заавал тус бүр нэг биелүүлж байж сугалаанд оролцох боломжтой болох юм шүү.
Та сугалааны тоогоо шалгахдаа Happy Pay -н Loyalty цэс рүү нэвтрэн шалгах боломжтой.Таны өнөөдөр хийсэн сугалааны эрх нэг өдрийн дараа лояалти цэсэнд нэмэгдэж орно гэдгийг санаарай.
Товчхондоо HappyPay aппаа татаад , найзуудаа бас бүртгүүлээд, дахин дахин ашиглаад байхад л MAMA AWARDS руу явах нь ээ.
Happy Pay-Happy Байя
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
