Монголын Хөрөнгийн Бирж дээр Сэндли 3.0 бонд амжилттай гарч, эрэлт ихтэй хаагдлаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Сэндли ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй гаргаж буй Сэндли 3.0 бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлт өнөөдөр боллоо. Энэ оны Монголын Хөрөнгийн Бирж дээрх хамгийн өндөр өгөөжтэй бонд гэж нэрлэгдэх Сэндли 3.0 бонд нь нийт 120,000 ширхэг үнэт цаасыг олон нийтэд санал болгож, 12 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.

Сэндлигийн үнэт цаасны нэрлэсэн үнэ нь 100.000 төгрөг, хугацаа 24 сар, жилийн хүү нь 19 хувь, хүүг 3 сар тутамд олгох бөгөөд нээлттэй бүтээгдэхүүн учраас татвар нь 5% байгаа гэдгээрээ давуу талтай юм.

Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг тус компани бизнесийн болон ногоон зээлд зарцуулахаар төлөвлөжээ.

зураг
 

“Сэндли ББСБ” ХК-ийн нээлттэй бондын андеррайтераар салбартаа нэр хүнд бүхий “Өлзий энд Ко капитал”, “Голомт капитал”, “Райнос инвестмэнт” нар тус тус хамтран ажилласан байна. Цан цохих ёслолд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд, бондын андеррайтераар ажилласан үнэт цаасны компаниудын болон “Сэндли ББСБ” ХК-ийн удирдлагууд оролцлоо.

“Сэндли ББСБ” ХК нь финтек технологид суурилсан “Sendly” гар утасны аппликейшнээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2020 оны тавдугаар сард амжилттай эхэлж, өдгөө АНУ, австрали, япон, европын холбооны 27 улсад амьдарч буй монголчууд хормын дотор, хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн монголын анхдагч компани юм.

Тус байгууллагын хамт олон 2023, 2025 онуудад  Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нээлттэй бондоо олон нийтэд санал болгож, нийт  18.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сэндли 1.0, 2.0 бондуудаар татаж нийт 6.1 тэрбум төгрөгийн хүүг хөрөнгө оруулагч нарт олгосон байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.