Он гарсаар 365 цахилгаан автомашин импортолсон байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Сүүлийн жилүүдэд цахилгаан тэжээлт автомашины импорт тогтвортой өссөн ч 2025 оноос эхлэн буурчээ.
Тодруулбал энэ оны эхний найман сард 365 ширхэг цахилгаан автомашин импортолсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Тодруулбал:
- 2022 онд манай улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байв.
- 2023 онд импорт огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос тоо ширхгийн хувьд 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна.
- 2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм.
Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болж буурчээ. Энэ оны эхнээс наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 365 ширхэг, 7.5 сая ам.долларын цахилгаан автомашин импортлогджээ.
2022 оны эхнээс 2026 оны наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар импортолсон нийт 1,838 ширхэг цахилгаан автомашины
- 76.3 хувь нь БНХАУ-аас,
- 10.2 хувь нь Япон улсаас,
- 5.1 хувь нь АНУ-аас,
- 8.4 хувь нь бусад улс орноос импортолсон байна.
Энэ нь цахилгаан автомашины импортын дийлэнх хувийг БНХАУ дангаар бүрдүүлж байгааг харуулжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
