"Сүү компаниас 21 дүгээр хорооллын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, "Сүү" ХХК-аас 21 дүгээр хорооллын уулзварын чиглэл дагуу ус зайлуулах хоолойн ухмал угсралт буюу таван хос хоолойг суурилуулах үеийн хэсэгчилсэн хөдөлгөөнийг хаагаад байна.

Уг засварын ажил долоодугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл үргэлжлэх тул түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сануулахад Баянхошуу цогц гудамж замын зураг төслийг Финланд улсын Финнок компани боловсруулжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Замын Хөгжлийн Газар