Жуулчны бааз, амралтын газруудын төлөөлөл оролцсон дотоодын аяллыг дэмжих өдөрлөг төв талбайд энэ долоо хоногт эхэлнэ
“Дотоодын аяллыг дэмжих зорилго бүхий Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ болох гэж байна.
Тус үзэсгэлэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудад хамтын ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох зорилготой.
НАЖГ-аас мэдээлснээр үзэсгэлэн, өдөрлөгийн үеэр иргэд мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, захиалах, шууд худалдан авалт хийх, салбарын мэргэжилтнүүдийн илтгэлүүдийг сонсож, аяллын зөвлөмж, зөвлөгөө мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.
Үзэсгэлэнд 21 аймгийн аялал жуулчлалын газар, нислэгийн тийз, даатгал, зочид буудал, жуулчны бааз, амралтын газрууд, аяллын тоног хэрэгслийн нийлүүлэгчид, аяллын бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч дотоод болон гадаадын байгууллагууд, БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорац, БНХАУ-ын Саня хотын Залуучуудын аяллын агентлагаас төлөөллүүд оролцох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
