21 км-ийн зайд гүйсэн оролцогчид хамгийн их бэртэл гэмтэл авсан байна
2026 оны Улаанбаатар марафон амжилттай зохион байгуулагдаж, олон улсын болон дотоодын 46,306 гүйгчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээний онцлох үйл явдлын нэг нь Тэнгэр Даатгал бүх оролцогчдыг үнэ төлбөргүйгээр даатгасан явдал байв.
Марафоны үеэр Тэнгэр Даатгалын баг хамт олон Марафонд оролцогч нарт Анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 21 км-ийн зайд гүйсэн оролцогчид хамгийн их бэртэл гэмтэл авсан байна.
Бэртэл гэмтлийн дийлэнх нь өвдөгний гэмтэл байсан бөгөөд үүний дараа шагай гэмтэх, булчин зангирах, бүр алхах боломжгүй болсон тохиолдлууд гарсан байна.
Мөн Нөхөн төлбөрөөр тэргүүлэгч Тэнгэр Даатгал Нөхөн төлбөрийн материалыг шууд хүлээн авч 100 хувь нөхөн төлбөр олгохоор ажиллаж байна.
Энэхүү санаачилга нь Спортын оролцоог нэмэгдүүлэх, Даатгалын ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Нийгмийн хариуцлагын жишиг тогтоох чухал алхам боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






