“KIDS EXPO 2026” гэр бүлийн нэгдсэн үзэсгэлэн яармаг эхлэхэд 2 хоног үлдлээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 7 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудын хөгжил, оролцоог дэмжих, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх зорилготой “KIDS EXPO 2026” нэгдсэн үзэсгэлэн, яармаг эхлэхэд 2 хоног үлдлээ.

Тус арга хэмжээ нь 2026 оны 5 дугаар сарын 29-нөөс 6-р сарын 1-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд зохион байгуулагдах бөгөөд хүүхэд, гэр бүлийн чиглэлийн хамгийн том арга хэмжээ болох юм.

Энэхүү нэгдсэн үзэсгэлэн яармагт салбартаа тэргүүлэгч, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллага оролцож, хүүхэд болон гэр бүлд зориулсан шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнгийн үндсэн чиглэл:

  • Хүүхдийн хувцас, аксессуар, гэр ахуй,
  • Тоглоом танин мэдэхүй
  • Боловсрол хөгжмийн сургалт
  • Хүүхдийн хоол Эрүүл мэнд

Арга хэмжээний үеэр худалдан авалт хийхээс гадна гэр бүлээрээ баяраа зөв боловсон өнгөрүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлнэ. Тухайлбал, урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн уралдаан, гар урлалын хэсэг, хүүхдийн тоглоомын болон амралтын бүсүүд ажиллах бөгөөд амтат хоол, амттан зэрэг гэр бүлүүдэд зориулсан тав тухтай орчныг нэг дор шийдсэн байна.

"KIDS EXPO 2026" үзэсгэлэнгийн нээлтийн өдрийн буюу 5 дугаар сарын 29-ний нээлтийн үйл ажиллагааг хүүхэд залуусын хайртай контент бүтээгчид болох YOJLOL-ын Мөнхжаргал болон Үүрцайх нар хамтран хөтлөх бөгөөд 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд "Мөнх тунх" маскот бүжгийн шоу тоглогдоно.

зураг
 
зураг
 

Харин хөгжилтэй Алиалагч 5 дугаар сарын 31 болон 6 дугаар сарын 1-ний баярын өдрүүдэд хөтөлбөрийг хөтлөн хүүхдүүдэд инээд хөөр бэлэглэх бөгөөд 6 сарын 1-ний өдөр ENTERTAINMENT.MN-ний хүүхэлдэйн баатруудын жүжигчилсэн тусгай хөтөлбөр тоглогдоно. 

зураг
 
зураг
 

Мөн энэ өдөр хүүхдүүдийн хамгийн дуртай "Үлэг гүрвэл" дуугаа Night Train хамтлаг тайзнаа дуулж, бяцхан үзэгчдэдээ баярын гэнэтийн бэлэг барих юм.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд бүх насны хүүхдүүдэд зориулан “KIDS GOT TALENT” хөтөлбөрийг зохион байгуулж, төв тайзыг нээлттэй үлдээж байгаа юм. Энэхүү тайз нь өөрийн авьяасаа бусдад чөлөөтэй харуулах хүсэлтэй хүүхэд бүрд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй гэдгээрээ онцлогтой.

Хүүхдүүд дуу, хөгжим, бүжиг, жүжиг, шүлэг унших болон циркийн үзүүлбэр зэрэг дуртай төрлөөрөө тайзнаа гарч, авьяасаа чөлөөтэй үзүүлэх боломжтой. Анги хамт олон, найз нөхдөөрөө нэгдэн төв тайзыг эзэгнэж нэгэн өдрийг дурсамжтай өнгөрүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

зураг
 

“KIDS EXPO 2026” нь гэр бүлүүдэд нэг дор дурсамж бүтээх, суралцах, хөгжилдөх, худалдан авалт хийх боломжийг бүрдүүлсэн “гэр бүлийн нэгдсэн” томоохон арга хэмжээ тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбоо барих:

Утас: 9191-9442, 8859-6771, 91168944
И-мэйл: info@ubexpo.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.