ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын ээлжит хуралдаан болно
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд
09:00-11:00 цагт “KОП17” бага хурлын хүрээнд хувийн хэвшил болон олон улсын төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, боломжит түншлэлүүдийг бий болгох уулзалт болно.
Чингис хаан Үндэсний музейд
09:00 цагт "Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
Яармаг дахь Хангарди ордонд
11:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан болно.
Үндэсний Статистикийн Хорооны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 4 сарын үзүүлэлтүүд танилцуулна.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт Улаан-Үд хотод зохион байгуулах “Алтаргана-26” их наадмын бэлтгэл ажил болон Монголоос 1,280 хүн оролцох талаар Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн төлөөлөгчид мэдээлэл өгнө.
11:30 цагт Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутгийн иргэдийн шүтээн, аймаг сумын есөн гайхамшгийн нэг Хүрэн ханын нуруунд хууль бусаар уул уурхайн олборлолт хийж байгааг тус сумын малчид эсэргүүцэж, компаниудын лицензийг нь цуцлахыг шаардана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

