“Sengur Ultra” шар айраг БНСУ-ын зах зээлд экспортлогдож эхэллээ
Дэлхийн түвшинд чанараа баталгаажуулсан “Sengur Ultra” шар айраг Бүгд Найрамдах Солонгос Улсын зах зээлд албан ёсоор экспортлогдож эхэллээ. Хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн стандартад өндөр “босго” тогтоодог БНСУ-ын зах зээлд ийнхүү нэвтэрч буй нь Монголын шингэн хүнсний салбар нь экспортын шинэ шатанд гарсны илэрхийлэл болж байна.
Энэхүү экспортын амжилтын гол үндэс нь бүтээгдэхүүний дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанар юм. “Sengur Ultra” шар айраг нь олон улсын чанарын үнэлгээний нэр хүндтэй байгууллага болох “Monde Selection”-оос “Gold Quality Award” буюу (Алтан шагнал) хүртээд байна. Дэлхийн хэмжээний мастер сомелье болон амталгааны мэргэжилтнүүд “Blind Tasting” буюу сохор амталгааны аргаар үнэлэхдээ:
- Амт, үнэр, бүтэц, тэнцвэр зэрэг мэдрэхүйн үзүүлэлт
- Найрлага, үйлдвэрлэлийн арга технологи
- Шошгожилт, техникийн стандарт зэрэг шалгуураар үнэлж, “Gold Quality Award” түвшинд үнэлсэн нь дэлхийн жишигт нийцсэн чанар, үйлдвэрлэлийн стандартыг баталгаажуулсан хэрэг юм.
Ийнхүү “Sengur Ultra” шар айраг нь БНСУ-ын GS25 сүлжээ дэлгүүрийн 15,000 салбараар борлуулагдаж эхэлсэн нь Монгол брэндүүд олон улсын зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтойг дахин харууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

