Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж барина
Монголын түүхэн өв соёлыг сэргээн таниулах зорилготой үзэсгэлэнгийн байгууламж түр хугацаанд баригдах гэж байгаа юм байна.
Тус байгууламж нь түр хугацаанд буюу 2026.04.15–2026.07.20 хүртэл Драмын Эрдмийн Театрын талбайд байрлах бөгөөд үзэсгэлэн дууссаны дараа бүрэн буулгагдаж, орчны ногоон байгууламжийг анхны төлөвт нь сэргээхээр төлөвлөгджээ.
Төслийг санаачлагч байгууллагаар Юнител групп, гүйцэтгэгчээр Даларав ХХК ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэн нь байгальд ээлтэй шийдэлтэй, түр байгууламжийн онцлогийг шингээснээрээ онцлогтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
