Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 04-р сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 16-нд нутгийн хойд хэсгээр,
- 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас, цас орно.
Салхи:
- 14, 17-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор
- 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
- 14-нөөс баруун болон төвийн аймгуудын нутгаар,
- 15-нд нутгийн хойд хагаст сэрүүсэж,
Агаарын температур:
- Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1...+6 градус,
- Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус,
- бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна.
- 17-нд ихэнх нутгаар дулаарна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
