Уншиж байна ...

ДАКАР 2026: Э.Халиунболд нийлбэр дүнгээр 17, П.Мөрөн 35-д бичигдэж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 17 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

"Дакар 2026" уралдааны наймдугаар гараа өчигдөр өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас гавьяат тамирчин Э.Халиунболд, П.Мөрөн нар өрсөлдөж байгаа билээ. Тэд мотоциклийн төрөлд хурд сорьж буй юм.

Дависарын хөндийгөөр 721 км үргэлжилсэн сүүлийн гараанд Э.Халиунболд 5 цаг, 16 минут, 19 секундээр замаа дуусгаснаар 26-д, П.Мөрөн 5:25:37 цагаар 30-д орлоо. Ингэснээр нийлбэр дүнгээр Э.Халиунболд 17, "Rally 2" төрөлдөө 7 дугаарт бичигдэж буй бол П.Мөрөн нийлбэр дүнгээр 35, "Rally 2" төрөлдөө 25 дугаарт жагсаж байна.

Мотоциклийн төрөлд Аргентины Лучиано Бенавидес энэ улирлын гурав дахь гараандаа тэргүүлэв. Тэрбээр 4:26:39 амжилтаар замаа өндөрлүүлсэн юм. 

"Дакар"-т дөрөв дэхээ оролцож байгаа Л.Бенавидес нийлбэр дүнгээр Австралийн Даньел Сандерсын урд нь оржээ.

"Дакар 2026" уралдааны есдүгээр гараа нийт 541 км замыг туулах аж.

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг