Нийслэлийн бүх ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар КАП” тэмцээнтэй Голомт банкны SocialPay Junior аппликэйшн албан ёсоор хамтран ажиллахаар боллоо. “Улаанбаатар КАП” тэмцээний хүрээнд 6 сарын хугацаанд 10,000 гаруй сурагч сагсан бөмбөг, волейболын спортын төрлөөр мэргэжлийн лигийн журмаар өрсөлдөж, аваргуудаа тодруулна.
Голомт банк хүүхэд, залууст санхүүгийн боловсрол олгох үйлсэд манлайлсаар ирсэн бөгөөд энэ удаа “Улаанбаатар КАП” тэмцээнтэй урт хугацаанд хамтран ажиллахаар болсон нь спортоор дамжуулан зөв төлөвшил бий болгох, бие бялдрын хөгжлийг дэмжиж байгаагаараа онцлогтой.
Мөн тэмцээнээр дамжуулан хүүхэд, залууст банк, санхүүгийн шилдэг үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг санал болгохоос гадна дараах идэвхжүүлэлтэд хамрагдах боломжтой. Үүнд:
SocialPay Junior аппликэйшн нь 8-18 насны хүүхэд, залуучуудад зориулж тусгайлан бүтээсэн төлбөр тооцоо, шилжүүлэг, нэхэмжлэл, виртуал карт, дата нэгж, тоглоом, тасалбар, дэлгүүр болон олон төрлийн хөнгөлөлт урамшууллыг багтаасан хамгийн шилдэг сүпер аппликэйшн юм.
Уг аппликэйшныг хүүхэд, залуус гар утсандаа татаж суулгаад, онлайнаар харилцагч болоход нээлттэй бөгөөд олон төрлийн бэлэг, урамшуулалд шууд хамрагдах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!