УИХ-д ХҮН намаас нэр дэвшин сонгогдсон Ж.Золжаргал гишүүн намаасаа гарч, сул гишүүн болж буйгаа өчигдөр /2025.12.3/ зарлав.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу гурван мандаттай Баянгол дүүргээс хамгийн олонд тооцогдох 39,771 сонгогчийн санал авч сонгогдож байсан юм.
Ж.Золжаргал гишүүн намаас гарах өргөдлөө өнгөрөгч наймдугаар сард өгсөн бөгөөд "Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Би цомхон бүтэцтэй цөөхөн яамтай байх ёстой гэдэг байр суурьтай. Гэтэл нөгөө талд "Засгийн газарт орж байж намаа бэхжүүлнэ, ажил хийж сурна, Засгийн газар цомхон бус данхар байна" гэдэг. Тийм болохоор юм болгонд эсрэг байр суурьтай төвөг бололгүйгээр мөр мөрөө бодъё, би өөрийнхөөрөө явъя гэж шийдсэн" хэмээн ярьжээ.
Харин энэ асуудалд ХҮН намын дарга Т.Доржханд "Ж.Золжаргал гишүүнийг намаасаа гарах болсныг сэтгүүлчдээс л мэдлээ. Улс төрийн намаас томилгоо авч, УИХ-ын гишүүн болчхоод намаас гарна гэдэг ёс зүйгүй үйлдэл. Хариуцлагын асуудал яригдана" гэсэн байна.
Ж.Золжаргал гишүүн өнөөдөр дараах тайлбарыг сошиалд нийтэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!