Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Үүнээс өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлжээ.
Цаашлаад Улаанбаатар хотод байгаа автомашины бүх зогсоолыг шинэ менежментэд оруулах юм байна.
Өнгөрсөн хугацаанд үнэгүй томоохон зогсоолууд хийж туршсан ч цэгцлэх шаардлагатай болжээ.
Жишээлбэл 32-ын тойргийн уулзварын баруун талын зогсоолд хувийн том оврын машинууд байршсан. Зарим нь жил хөдөлгөөгүй байлаа.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт томоохон зогсоолууд барьсан ч тухайн зогсоолд өөрийн хувийн хашаанд машинаа засаж байгаа мэт хувь хүмүүс машин механизмаа задалж, тос масло асгаж, жилийн дөрвөн улирал хучиж орхиж байгаа тохиолдлууд гарчээ. Эдгээрийг цэгцэлж, дэлхийн хөгжсөн хотуудын жишгээр автомашины зогсоолуудыг менежменттэй болгох шийдэлд хүрсэн болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Олон улсын жишигт хамгийн дээд тал нь гурван цаг хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоолыг ашиглуулдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!