Уншиж байна ...

"Улаанбаатар хот руу тарвага тээвэрлэвэл ₮300 мянгаар торгож, ₮820,000-ын нөхөн төлбөр авна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд 135 иргэн 515 бодгаль агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай эд эрхтнийг агнах, барихыг хориглосон хугацаанд агнаж тээвэрлэсэн, худалдан борлуулсан, худалдан авсан зөрчил илэрчээ.

НБОГ-аас мэдээлснээр 112 удаагийн үйлдлээр хураагдсан 287 бодгаль тарвага, тэдгээрийн гаралтай эд, эрхтнийг, 222 амьтан, тэдгээрийн гаралтай эд эрхтнийг устгуулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд устгуулахаар шилжүүлжээ.

Зөрчил гаргасан иргэдэд 50.1 сая төгрөгийн торгууль, 369.2 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьсан байна.

2023 онд Засгийн газрын тогтоолоор нэг бодгаль монгол тарвагын экологи-эдийн засгийн үнэлгээг 410,000 төгрөгөөр тогтоожээ.

Амьтны тухай хуульд заасан тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох заалтыг зөрчвөл иргэнийг 300,000 төгрөгөөр торгож, Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж буюу 820,000 төгрөгийн нөхөн төлбөр тооцож байгаа тул иргэдийг Улаанбаатар хот руу тарвага тээвэрлэхгүй, худалдан авахгүй, худалдан борлуулахгүй байхыг зөвлөлөө.