Уншиж байна ...

“Омни Ассет ТЗК” ХХК-ийн 6 тэрбум төгрөгийн ХБҮЦ амжилттай төлөгдөж дууслаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны эргэн төлөлтийн сахилга баттай байгууллагын тоонд тооцогддог “Омни Капитал ББСБ”-ын охин компани “Омни Ассет ТЗК” ХХК-ийн гаргасан 24 сарын хугацаатай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь 2025 оны 11-р сарын 27-ны өдөр үлдэгдэл 3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг бүрэн хааснаар, нийт 6 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөгөөний дагуу дууссан байна.

Тус ХБҮЦ-ийн эхний 3 тэрбум төгрөгийн төлөлт 2024 онд хийгдсэн бөгөөд сүүлийн үлдэгдэл төлөлт хугацаандаа биелснээр бүх хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлт 100 хувь гүйцэтгэлтэй хаагджээ.

Төлөлтийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүд

Нийт нэрлэсэн дүн: 6 тэрбум төгрөг
Төлөлтийн хугацаа: 24 сар
Хүү: 19,6%
Эхний үндсэн төлөлт: 3 тэрбум төгрөг (2024.11.27)
Сүүлийн үндсэн төлөлт: 3 тэрбум төгрөг (2025.11.27)
Хүүгийн төлөлт: Тогтсон хуваарийн дагуу бүрэн биелсэн

Салбарын шинжээчдийн байр суурь

Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү эргэн төлөлт нь:

  • Компанийн санхүүгийн сахилга бат өндөр.
  • ХБҮЦ-ны бүтээгдэхүүн дэх эрсдэлийн удирдлага тогтвортой хэрэгжиж байгааг баталсан.
  • Жижиг, томоохон хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах чухал хүчин зүйл болсон хэмээх дүгнэлтэд хүрч байна.

Мөн ХБҮЦ-ны төлөлт хугацаандаа бүрэн хийгдсэн нь зах зээлд гарч буй ижил төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний төлбөрийн сахилга батын стандарт өсөхөд эерэг нөлөө үзүүлж байгааг шинжээчид онцолж байна.

Түүнчлэн ХБҮЦ-ны төлөлт хугацаандаа бүрэн хийгдсэн нь зах зээлд гарч буй ижил төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний төлбөрийн сахилга батын стандарт өсөхөд эерэг нөлөө үзүүлдэг гэж үзжээ.

“Омни Капитал” ББСБ-ын зүгээс хөрөнгө оруулагчдад талархал илэрхийлэв

Компанийн зүгээс энэхүү бүтээгдэхүүнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан хөрөнгө оруулагч бүрд талархал илэрхийлжээ. Мөн цаашид ч тогтвортой өгөөжтэй, зах зээлийн эрэлтэд нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн санал болгох чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.