Уншиж байна ...

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:34 2025/11/27

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх санал хураалт явууллаа. 

Санал хураалтад нийт 89 гишүүн оролцож, 61.8 хувийн саналаар УИХ үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. 

Хуулийн төслийн танилцуулга:

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.

Тамхины төрөлд электрон, халаадаг, усан, наадаг г.м бүх төрлийг оруулах, хүүхэд, залуучуудыг хамгаалж амт үнэр нэмэхийг хориглох, тамхинаас гарах тусламж үйлчилгээг дэмжих, спорт, залуучуудын үйл ажиллагаанд санхүүжилт өгөх, хяналтын байгууллагуудын чиг үүргийг тодорхойлох, савлагаа, никотины хэмжээг хязгаарлах, тамхины татварыг үе шаттай нэмэгдүүлэх, татварын орлогыг эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж зарцуулах, хуулийн зөрчлийг системчлэх зохицуулалтыг тус тус тусгалаа. Үүнд:

  • Хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр олон улсын зөвлөмж, шилдэг туршлагад нийцүүлэн тамхи болон никотины хамаарлаас урьдчилан сэргийлэх, гарахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээгдэхүүнд амт, үнэр оруулагч бодис хэрэглэхийг хориглох, борлуулалтын цэгт ил байршуулалтыг хязгаарлах, тамхи худалдахыг илтгэх тэмдгийг ил байршуулах, тамхи татахыг хориглосон орчныг өргөтгөх, никотины хамаарлаас гарахад чиглэсэн зөвлөгөө, эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэг бүхий тусламж, үйлчилгээг төрийн бодлогоор дэмжих зохицуулалтыг нэмж тусгалаа.
  • Төслийн 2 дугаар зүйлээр тамхины урамшуулалт худалдаа, үнэгүй тараалт, хөнгөлөлт зэрэг шууд болон шууд бус сурталчилгааг хориглож, импортын хяналтын шаардлагыг өргөжүүлэн нарийвчилж, тамхины компанийн хандив, ивээн тэтгэлтийг нийтийн спорт, урлаг, улс төрийн үйл ажиллагаа зэрэгт хориглох зохицуулалтыг тусган, хүүхэд, өсвөр үеийг хамгаалах, хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилгыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
  • Төслийн 3 дугаар зүйлээр “тамхин бүтээгдэхүүн”-ий тодорхойлолтод бүх төрлийн шинэ бүтээгдэхүүнийг хамруулах, бодлого, зохицуулалтыг Эрүүл мэндийн яаманд төвлөрүүлж, хамтын хяналтын тогтолцоо бүрдүүлэх, анхааруулга, савлагааны шаардлагыг чангатгах, электрон тамхины агууламж, багтаамжид дээд хязгаар тогтоох, хүүхдийн орчныг хамгаалах зохицуулалтыг өөрчлөн найруулсан.
  • Төслийн 4 дүгээр зүйлээр хуулийн үг, өгүүлбэр өөрчлөх өөрчлөлтийг, 5, 6 дугаар зүйлээр “утаат тамхи” гэх хязгаарлагдмал ойлголтыг хүчингүй болгож, бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнд ижил зохицуулалт үйлчлэх нөхцөл бүрдүүлэн, ил дэлгэн тавихтай холбоотой зарим зохицуулалтыг шинэ хоригтой уялдуулан хүчингүй болголоо.
  • Төслийн 7 дугаар зүйлээр энэхүү хуулийг дагаж мөрдөх хугацааг хуульчилсан.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай уялдуулан дараах хууль, тогтоолын төслийг боловсрууллаа. Үүнд:

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тамхинаас гаргах эм, бүтээгдэхүүнийг даатгалаар санхүүжүүлэх зохицуулалт бүрдүүлж, иргэдэд дэмжлэг үзүүлнэ. Энэ хүрээнд “даатгалаар хариуцах үйлчилгээний багц” болон эмийн жагсаалтад “тамхинаас гаргах эм, бүтээгдэхүүн”-ийг нэмж тусгасан. Ингэснээр тамхинаас гарах боломж нэмэгдэж, өвчлөл, зардал буурна.
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тамхины татварын орлогоос төвлөрсөн хөрөнгийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх арга хэмжээ, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг эрүүл, аюулгүй, идэвхтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, тамхинаас урьдчилан сэргийлэх болон гаргах тусламж, үйлчилгээ зэрэгт зориулах замаар хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах, иргэдэд шаардлагатай тусламжийг хүртээмжтэй хүргэх, эмнэлгийн зардлыг хэмнэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэв.
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээ өсөж, инфляцын нөлөөгөөр эрүүл мэндийн зардал нэмэгдэж буй энэ үед эдгээр бүтээгдэхүүнд онцгой албан татварыг 2025-2030 оны хооронд үе шаттайгаар нэмэгдүүлэх, татварын орлогыг тамхинаас урьдчилан сэргийлэх, гаргах эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд чиглүүлэх замаар хэрэглээг бууруулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхийг зорьсон болно.
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тамхи, ялангуяа электрон болон халаадаг тамхины хэрэглээ өсөж байгаа тул тамхи үйлдвэрлэл, тамхины ургамал тарих, импорт болон худалдах тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийг эрс нэмэгдүүлж, хяналт, санхүүгийн хариуцлагыг чангатгав. Ингэснээр тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаанд тавих хяналт сайжирч, хүн амын эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж, хяналт, зохицуулалт сул байгаатай уялдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд оногдуулах хариуцлагыг ялгамжтай тогтоох, хууль бус үйлдвэрлэл, худалдаа, сурталчилгаанд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг чангатгах, өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгалаа.
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тодорхой болгох шаардлага үүссэн. Иймд тус хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дахь хэсгийн “Зөрчлийн тухай хуулийн” гэсний дараа “6.3,” гэдэг үгийг нэмснээр шинээр туссан хяналт, хариуцлагын зохицуулалтыг мөрдөх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
  • Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр тамхи нь онцгой албан татварын тэмдэг хэрэглэдэг бүтээгдэхүүн болохын хувьд тэмдгийг дахин ашиглагдахгүй байхаар байршуулах шаардлагатай бөгөөд энэ нь хууль бус тамхины хэрэглээг хязгаарлах зорилготой байдаг тул тамхины хайрцаг, сав, баглаа боодолд онцгой албан татварын тэмдэг байршуулах шаардлагыг нэмж тусгалаа.
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслөөр Тамхины хяналтын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, иргэн, хуулийн этгээдийн бэлтгэлийг хангах зорилгоор журмын хуулийн төсөл боловсруулав. Ингэснээр хууль хэрэгжих нөхцөл, бэлтгэлийг хангах, хууль хэрэгжиж эхлэхэд холбогдох төрийн болон бусад байгууллага, иргэн, хуулийн этгээд хуулийн талаар мэдээлэлтэй болсон байх, хууль нэг мөр хэрэгжих нөхцөл хангагдах юм.
  • Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд электрон тамхи, халаадаг тамхи зэрэг шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн, цэнэглэгч шингэн болон тэдгээрийн эд анги, хэрэгслийг гаалийн барааны жагсаалтад тусгай ангилал, кодоор нарийвчлан нэрлэж, одоогийн мөрдөж буй 5–20 хувийн гаалийн татварыг 30 хувь болгон нэмэгдүүлэв. Ингэснээр импортын хэт хямд үнийг хязгаарлаж, хэрэглээг бууруулах, өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас сэргийлэх, нэмэгдсэн татварын орлогыг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтэд чиглүүлэх боломж бүрдэнэ.

10:29 2025/11/27

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

видео:

https://www.facebook.com/100064382633728/videos/1586224865703495