Уншиж байна ...

📰 Шинэ соргог жимс, ногоогоор зах зээлд тэргүүлэгч “Миний сүлжээ” дэлгүүр “Европ жимсний өдөрлөг”-ийг 9 дэх жилдээ зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Жижиглэн худалдааны салбарт дискаунтер форматыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн “Миний дэлгүүр” ХХК нь 2014 оноос хойш дэлхийн 70 гаруй, тэр дундаа Европын 30 гаруй орноос шинэ соргог жимс, ногоог 100 хувь өөрийн импортын сувгаар хэрэглэгчдэдээ хамгийн өрсөлдөхүйц үнээр тасралтгүй хүргэсээр ирсэн билээ.

“Миний сүлжээ” дэлгүүрт худалдаалагдаж буй жимс, ногоо нь амт, үнэр, чанараараа зах зээлийн бусад бүтээгдэхүүнээс ялгардаг. Энэ нь Европын бүс нутгийн тааламжтай цаг уур, үржил шимт хөрс, өндөр стандарт бүхий тариалалт, хадгалалт, тээвэрлэлтийн дэвшилтэт технологи, чанарын нарийн хяналт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалдаг.

Бид хэрэглэгчдэдээ жимс, ногооны сор болсон сортыг хүргэхийн тулд дэлхийн хамгийн сайн ургац хураасан бүс нутгаас, дунджаар 8000 км-ийн зайнаас импорт хийдэг. Цаашид ч дэлхийн өнцөг булан бүрээс илүү чанартай, шинэ соргог жимс, ногоог тариаланчийн талбайгаас хэрэглэгчийн гарт хүргэх зорилго тавин, хэрэглэгчдээ эрүүл, чанартай хүнсээр хангах үйлсэд тууштай ажиллаж байна.

зураг
 
зураг
 

Жимс, ногоо нь илчлэг багатай, хүний биед хэрэгтэй аминдэм, эрдэс бодис, эслэгээр баялаг тул тэдгээрийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

Эрүүл хооллолтыг дэмжиж, хэрэглэгчдэд жимс, ногооны ач тусыг таниулах зорилгоор “Миний дэлгүүр” ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 12:00 цагт “Нарны зам” салбартаа “Европ жимсний төрсөн өдөр” өдөрлөгийг 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хэрэглэгчдэд зах зээл дээр төдийлөн худалдаалагддаггүй ховор, сонин содон Европ жимс, ногоог танилцуулж, амталгаат худалдаа, мэргэжлийн тогоочийн зөвлөгөө, хоол хүнсэндээ хэрхэн хэрэглэх зөвлөмж зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгууллаа.

Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний 100 хэрэглэгчдэдээ “Европ жимсний багц” бүхий гарын бэлэг гардуулан, эрүүл, чанартай хүнсийг түгээн дэлгэрүүлэх “Миний дэлгүүр”-ийн зорилгыг улам бататгалаа.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.