Самбочид ДАШТ-ээс 2 алт, 6 хүрэл медаль хүртлээ
Олон Улсын Самбо Бөхийн Холбоо (FIAS)-ноос зохион байгуулдаг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Киргизийн Бишкек хотод энэ сарын 7-ноос 9-нийг дуустал үргэлжиллээ.
Энэ удаагийн тэмцээнд үндсэн болон байлдааны самбо гэсэн төрлөөр 25 тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцлоо.
Тэднээс
- спорт самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Л.Сумъяа,
- пара самбын эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд Г.Чулуунсүх нар алт,
- спорт самбын эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Д.Пүрэвдорж,
- байлдааны самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Т.Цогтбаатар,
- спорт самбын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Н.Баярмаа,
- байлдааны самбын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Нандин-Эрдэнэ,
- байлдааны самбын эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Номинтуяа,
- пара самбын эрэгтэйчүүдийн -98 кг-ын жинд Н.Цэрэнтогтох нар хүрэл медаль хүртэв.
Ийнхүү хоёр алт, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын самбогийн тамирчид медалийн чансаагаар дөрөвдүгээрт жагслаа.
FIAS холбооны нэр дээр оролцсон оросууд хамгийн олон буюу 21 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн бол Казахстан 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл, Киргиз 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль зүүсэн амжилтаар удаалав.
Харин манай баг тамирчид медалийн чансаагаар IV байр эзэлсэн юм. Нийт 7 улс алтан медаль хүртсэн бол 27 орон ямар нэгэн медальд хүрчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
