Уншиж байна ...

ВИДЕО: Хэт их хатуу хаягдал төвлөрсөн учир Яармагийн хэрэглэгчдийн усыг хязгаарлаж яаралтай цэвэрлэгээ хийж байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 7
IKON.MN
Зураг зураг
УСУГ

Яармагийн хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээг хязгаарлаж цэвэрлэх байгууламжид ирсэн хатуу хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаа явагдаж байгаа талаа Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. 

Уг цэвэрлэгээ нь гэнэтийн буюу хэт их хатуу хаягдал төвлөрсөн учир яаралтай хийж буй төлөвлөгөөт бус цэвэрлэгээ юм. 

Оршин суугчид хатуу хог хаягдал 00 руугаа их хийснээс бохирдол ихэссэн нь хяналт үзлэгээр тогтоогдсон тул уг төлөвлөгөөт бус цэвэрлэгээг хийхээр болсон юм байна. Хоолны үлдэгдэл, живх, нойтон салфетик зэрэг хатуу хог хаягдал хийгээд байвал халуун, хүйтэн усыг хааж, цэвэрлэгээ хийх давтамж ойртох нөхцөл байдал үүсдэг учир 00 руугаа хатуу хог хаягдал хийхгүй байхыг зөвлөөд байгаа билээ. 

Нисэх, Яармаг орчимд хэрэглээний цэвэр усны хязгаарлалт хийх бүсийн зураглал болон хязгаарлалт хийхгүй цагуудыг харах бол ЭНД ДАРНА УУ.